x

Д.Сумъяабазар: Сөүл хоттой дөрвөн чиглэлд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллаж байна. Хоёр хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон бусад салбарт хамтран ажиллах  шинэ боломжийг нээх зорилготой энэхүү томилолтын хүрээнд тэрээр Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хотын дарга нартай уулзсан юм. Түүнчлэн хотод тулгамдаж буй асуудлыг шийдсэн жишиг шийдлүүдтэй танилцан, эдгээрийг Улаанбаатарт нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сөүл хотын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Эдгээр уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Албан томилолт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хөтөлбөрийн дагуу бид Сөүл хотын удирдлагатай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар хэлэлцлээ. Бас бүтээн байгуулалт, технологи, эдийн засгийн төслүүдтэй танилцсан. Цаашид бид БНСУ-ын нийслэлтэй дөрвөн чиглэлд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.

-Энэ талаар тодруулахгүй юу. Ямар ямар салбар байх вэ?

-Тухайлбал, Улаанбаатарын нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбогдуулаад технологийн дэвшлийг нэвтрүүлнэ. Парк шинэчлэлийн хүрээнд дахин 1200 автобус оруулж ирэхтэй холбогдуулан нийтийн тээврийн төлбөрийн системийг шинэчлэх шаардлага гарч байгаа юм. Үүн дээр БНСУ-тай хэрхэн хамтарч болох вэ, ямар шийдлийг нэвтрүүлэх вэ гэдгийг судалж байна.

Түүнчлэн, Улаанбаатарын такси үйлчилгээг нэмэгдүүлэх, чанаржуулах хэрэгтэй. Энэ бол хотын соёлын чухал хэсэг. Орчин үеийн шаардлагад нийцсэн, чанартай такси үйлчилгээг бий болгоход нийслэл, хувийн хэвшил болон бусад байгууллага хамтарч болно. Энэ талаар мөн яриа хэлэлцээр үргэлжилж буй.

Сөүлийн хувьд Хан мөрөн буюу гол дагасан эдийн засгийг хөгжүүлж, бүтээн байгуулалт хийсэн байна. Өмнөд Солонгос төдийгүй Азийн бусад оронд ч энэ жишиг бий. Тэгэхээр Улаанбаатарын хувьд Туул голыг дагасан бүтээн байгуулалт, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх боломжтой гэж харлаа. Зөвхөн эдийн засаг гэлтгүй, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голын урсцыг сайжруулах талаасаа ч ач холбогдол нь өндөр юм. Үүнтэй холбогдуулан Хан мөрний бүтээн байгуулалт дээр ажилласан мэргэжлийн багийг Улаанбаатарт урьж, туршлагаас нь судлах хүсэлтээ илэрхийлсэн.

Мэдээж, Улаанбаатарт тулгамдаж байгаа нэг асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд хоёр хот хамтарч ажиллах боломжтой.

Улаанбаатар, Сөүлийн хамтын ажиллагааны бас нэг салбар бол боловсон хүчин бэлтгэх. Хот тохижилт, үйлчилгээний салбарт боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах, туршлага солилцоход хамтарч ажиллана. Мэдээж, хотын томоохон бүтээн байгуулалт, хийж буй шинэчлэлүүдэд боловсон хүчин хомс.

Тухайлбал, замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн төвийг шинэчлэхэд яг энэ чиглэлээр ажилласан мэдээллийн технологийн мэргэжилтэн ховор байна. Тэгэхээр энэ хүрээнд сургалт зохион байгуулах зэргээр олон ажлыг шат дараатай хийж болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top