x

Латви улсад их хэмжээний мөнгө хадгалж байсан Монгол иргэний хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарчээ

Албан тушаалын байдлаа ашиглаж гадаадад хөрөнгөө нууж байсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлж, хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргуулан ажиллаж байгааг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 

Нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, хахууль авах гэмт хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад тухайн албан тушаалтан нь гадаад улсад хахууль авахдаа оффшор бүсэд компани байгуулан, тухайн компанийн нэр дээр арилжааны банканд данс нээж их хэмжээний мөнгө хадгалж байсныг баримтжуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Энэ хэргийг шалгаж шийдвэрлүүлэх явцад Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод заасан авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллага хооронд гадаад хамтын ажиллагаа явуулах зэрэг зүйл, заалтыг үндэслэн, Латви улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх товчоо, Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газартай олон удаагийн цахим болон нүүр тулсан уулзалт хийсэн юм.

Ийнхүү идэвхтэй хамтран ажилласны үр дүнд холбогдох баримт бичгийг гаргуулан авч, шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэхээс гадна шилжилт хөдөлгөөн хийгдэхээс сэргийлж, гадаад улсын шүүхээр арилжааны банкан дахь дансыг битүүмжлэх шийдвэр гаргуулан ажиллалаа.

Гадаад улсад олж илрүүлсэн хөрөнгийг тухайн улс гэмт хэргийн орлого хэмээн үзэж, гэмт хэргийг үйлдсэн этгээд байхгүй гэдэг үндэслэлээр (Non-conviction based confiscation) дээрх их хэмжээний мөнгө Монгол Улсад буцаагдахгүй болох эрсдэл үүссэн бөгөөд АТГ-ын мөрдөгчид тасралтгүй үргэлжилсэн найман цагийн хэлэлцээр хийснээр дээрх эрсдэлийг таслан зогсоож харилцан ойлголцсон байна. Үүний дагуу хамтран ажиллах, гэмт хэргийн орлогыг хуваах олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.

Уг авлигын хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан АТГ-аас Латви улсын Хууль зүйн яамтай холбогдон хамтран ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн 

  • Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 46 “эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх”

  • 54 “хөрөнгө хураах, эргүүлэн авчрах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны зохицуулалт”

  • 55 дугаар зүйл “хураан авах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа”

  • Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэг “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа”

  • БНЛУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 790 “Гадаад улсын хөрөнгө хураах шийдвэрийг үнэлэх зарчмууд”

Мөн 791 “Латви Улсад хөрөнгө хураах асуудлыг шийдвэрлэх” зүйлүүдийг тус тус үндэслэн Монгол Улсын шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу хүргүүлж, хүлээн зөвшөөрүүлэх (mutual recognition), Латви улсын арилжааны банкан дахь хууль бус орлогыг хураан авах, эргүүлэн авчрахаар ажиллаж байна. 

Авлигатай Тэмцэх Газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 55 мин Монтенегро улсын түүхийн товч 23 цаг 4 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 23 цаг 10 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 23 цаг 15 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 23 цаг 19 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 23 цаг 22 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top