x

"Ид шидийн орон Хөвсгөл" төслийн хандивын тоглолт энэ сарын 9-нд болно

Монгол орны хоймор болсон Хөвсгөл аймагт 39652 өрх амьдардгаас хоёр хүн тутмын нэг нь хүүхэд буюу 50227 хүүхэд амьдарч байна. Аймгийн хүн амын тэн хагас нь хүүхэд учир хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өндөр, хүүдийн болон гэр бүлийн сэтгэлзүйн үйлчилгээ шаардлагатай, хорт зуршил донтолт өндөр гэж судалгаагаар гарсан. Түүнчлэн хүүхдэд зориулсан орчин, үйлчилгээ хомс тул “Шидэт урц” ТББ-ын залуус санаачлан 2022 оны тавдугаар сард “Хөвсгөл ид шидийн орон” төслийг эхлүүлсэн.  Төслийн хүрээнд хоёр давхар 520 м2 барилга, 4100 м2 гадна талбай бүхий хүүхэд хөгжүүлэх төвийг 775 сая төгрөгийн 100 хувийн хандиваар босгохоор зорьжээ.

Тус төв нь 100 мянгаас давсан номтой номын сан, кофе шоп, комьютерийн лаборатори, шинжлэх ухааны өрөө, хүүхдийн сэтгэлзүйн зөвлөгөөний өрөө, танин мэдэхүй,  өв соёлын анименшины өрөөтэйгэөөс гадна. Хөгжим, бүжиг, зураг болон бусад хөгжүүлэх сургалт танхимууд, орчин үеийн мэдээллийн сургалтад суурилсан онлайн сургалтуудыг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Төслийг дэмжин 4080 хандивлагчаас 445.737.019.12 төгрөгийн хандив цуглуулснаар барилгын явц 65 орчим хувьтай байна. Тун удахгүй зөвхөн хүүхдэд зориулсан орчинтой, бүх хүүхдийг тэгш хүртээмжтэй хамруулах төв нээлтээ хийх дөхсөн ч өнөөдрийн байдлаар төслийн данс тэглэсэн байна.“Хөвсгөл ид шидийн орон” төслийн барилга барьж дуусахад одоогоор 329.262.981 төгрөг шаардлагатай байгааг төслийн багийнхан хэлж байгаа.

Иймд Хөвсгөл аймгийн уугуул Toonot records producer Э.Дэлгэрмөрөн , жүжигчин МУСТА Ж.Баясгалан нар энэхүү төсөлд зориулан “Бүх оддын тоглолт”-ыг энэ сарын 9-нд зохион байгуулах гэж байна.  Тоглолтын хөтлөгчөөр МУСГЗ А.Цоодол, хөтлөгч жүжигчин МУСТА Э.Ууганбаяр нар ажиллах бол тоглолтод МУГЖ С.Наран, Ө.Уянга, Б.Мөнхбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, О.Баянмөнх, Я.Гэрэлчулуун, Б.Монголхүү, Э.Төрмандах О.Гансувд тэргүүтэй дуучид болон Увертура хамтлаг, Rapper Desant, Babar, Thunder, Ginjin болон бусад уран бүтээлчид урилгаар оролцох юм.

Энэ зуны анхны бүх оддын тоглолт 6-р сарын 9-ний өдөр UB place концертын их танхим тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 30.000, 40.000, 50.000 мянган төгрөгөөр тус тус shoppy.mn сайтаар борлуулагдаж байна.

Тоглолтын орлогыг 100 хувь Хөвсгөл ид шидийн орон төсөлд хандивлах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 9 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 28 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top