x

“Талын салхи” наадамд 2000 гаруй тамирчин, мото сонирхогч оролцлоо

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис” клубтэй хамтран зохион байгуулж буй “Талын салхи” олон улсын мото фестиваль боллоо.

Олон улсад нэр хүнд бүхий наадам болсон “Талын салхи” мото фестивалийг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн фестивальд 21 аймаг болон ОХУ, БНХАУ, БНСУ-ын төлөөлөл 2000 гаруй тамирчин, спорт клубийн хамт олон, мотоцикл сонирхогчид оролцож байна. 

Энэ үеэр Хотын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Талын салхи 2023” арга хэмжээг зорин БНХАУ, ОХУ, БНСУ-аас хүрэлцэн ирсэн мото спортын 300 гаруй тамирчин, сонирхогчдодоо халуун баяр хүргэж, Монгол Улсыг зорин ирсэнд талархал илэрхийлж байна. Мөн Улаанбаатар хотын мото сонирхогчид, тамирчид жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Та бүхэн тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм шүү. Иймд ирэх жил нийслэлийн зүгээс илүү олон боломжоор та бүхнийг дэмжин ажиллах болно” гэв.

Мөн энэ үеэр “Mongolian Choppers” мото клубийн гишүүн Г.Нармандах, “Чингис” мото клубийн гишүүн Б.Уламбаяр, “Skulls” мото клубийн ерөнхийлөгч О.Эрхэс нарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр шагналаа.

“Талын салхи” мото фестивальд оролцогчид Сүхбаатарын талбайгаас Баруун 4 зам - “Тэнгис” кино театр - Сансарын туннел - Зүүн 4 зам - Сүхбаатарын талбай - 120 мянгат - Буянт-Ухаа тойрог - Чингисийн хүрээ цогцолбор гэх маршрутаар нийт 28.2 км парад жагссан. Фестиваль Чингисийн хүрээ цогцолборт өдрийн турш үргэлжлэх бөгөөд энтертайнмент шоу арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Дашрамд, “Талын салхи 2019” фестивальд нийт 800 гаруй мото тамирчин оролцож байсан түүхтэй. Тодруулбал, “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-ын 200 гаруй мото тамирчин болон Япон, Энэтхэг улсын мото сонирхогчдын төлөөлөл оролцож байжээ.

Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн, Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах чухал ач холбогдолтой юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 8 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 19 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top