x

Л.Энх-Амгалан: Шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдийн 40 хувийг сургуулиар хангаж байна

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ЕБС-иудын хүртээмж, сургуулиудын барилгын өргөтгөлийн талаар мэдээлэл хийлээ. 

БШУ-ны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудад авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарч байна. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүртээмжийг 90 хувьд хүргэсэн. Гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга удааширсан буюу түрээсийн байранд 11 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Жил бүр дунджаар 35 мянган хүүхэд сургуульд элсэн орж байна. Энэтэй уялдуулж нийслэл, томоохон аймгуудад зарим сургуульд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байна. Жилд дунджаар 20 сургууль ашиглалтад ороход шинээр сургуульд орох хүүхдүүдийн 40 орчим хувийг хангаж байгаа. Цаана нь 60 хувь нь үлдсэн буюу гурван ээлжийн сургуульд орох эрсдэлтэй. Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд 33 мянга гаруй суралцагч, 17 аймгийн 34 сургуульд 4300 гаруй хүүхэд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүссэн байна. Иймд бодлогын зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна.

Нэгдүгээрт, ачаалал ихтэй сургуулиудад шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа.

Сонгинохайрхан дүүргийн 12, 62 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт байрлах цөөн тооны сургуулийн барилга олон жил дамнан баригдаж байна. Ямар ч байсан энэ сургуулийг хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулна.

Хоёрдугаарт, барилга худалдаж авч сургуулийн зориулалтаар ашиглах шийдвэр гарч байна. Гуравдугаарт, хамран сургах тойргийг шинэчилнэ. Нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх төлөвлөлтийг хийнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 20 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 20 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 20 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 20 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 21 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top