x

Л.Энх-Амалан: Гурав дугаар ангиас англи хэлний хичээл заана гэдэг бодлогоосоо ухраагүй

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. Энэ хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн гадаад хэл англи хэл байна” гэдэг заалт унасан юм. Байнгын хороон дээр эсрэг санал өгч унагасан гишүүд нь С.Чинзориг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амалан, Э.Батшугар, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн нар гэдгийг хэвлэлүүд онцолж буй.

Тэр дундаа хуулийн төслийг өргөн барьсан Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрөө дунд нь орж суугаад эсрэг санал өгсөн нь ингэхэд хүрсэн “но”-той, “ноцтой” шалтгаан байсан байх гэж үзэж байгаа. 

Тэгвэл хуулийн төслийн талаар Боловсролын сайд өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг оруулжээ. 

Тэрээр "Ерөнхий боловсролын сургуульд 3 дугаар ангиас англи хэл, мэдээллийн технологийн хичээл заана гэдэг бодлогоосоо ухраагүй. "Үндсэн гадаад хэл англи хэл байна" гэдэг үгийг хөтөлбөрөөр зохицуулна гэж хуулийн төсөлд өөрчилсөн..." хэмээн онцлов. 


"Эхлээд гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудад авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан мэдээлэл өглөө. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүртээмжийг 90 хувьд хүргэсэн. Гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга удааширсан буюу түрээсийн байранд 11 мянга гаруй хүүхэд суралцдаг. Жил бүр дунджаар 35 мянган хүүхэд сургуульд элсэн орж байна. Үүнтэй уялдуулж нийслэл, томоохон аймгуудад зарим сургуульд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн.

Жилд дунджаар 20 сургууль ашиглалтад ороход шинээр сургуульд орох хүүхдүүдийн 40 орчим хувийг хангаж байгаа. Цаана нь 60 хувь нь үлдсэн буюу гурван ээлжийн сургуульд орох эрсдэлтэй. Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд 33 мянга гаруй суралцагч, 17 аймгийн 34 сургуульд 4300 гаруй хүүхэд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүссэн байна. Иймд бодлогын зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Нэгдүгээрт, ачаалал ихтэй сургуулиудад шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх.

Сонгинохайрхан дүүргийн 12,62 дугаар сургууль Баянзүрх дүүрэгт байрлах цөөн тооны сургуулийн барилга олон жил дамнан баригдаж байна. Ямар ч байсан энэ сургуулийг хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулна.

Хоёрдугаарт, барилга худалдаж авч сургуулийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргалаа.

Гуравдугаарт, хамран сургах тойргийг шинэчилнэ. Нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх төлөвлөлтийг хийнэ.

Дараа нь байнгын хороон дээр ярьсан санал хураалтыг "англи хэлийг үндсэн гадаад хэл байна" гэсэн заалтыг Засгийн газраас өргөн барьсан. УИХ-ын гишүүд санал гаргаж үндсэн гадаад хэлийг англи хэл гэхгүйгээр боловсролын сургалтын байгууллагын үндсэн гадаад хэлийг хөтөлбөрөөр шийдвэрлэнэ гэдэг зарчмын зөрүүтэй санал хураалт болж дэмжигдсэн байдаг. 

Гэхдээ эцэслэж УИХ-ын чуулганаар шийдэгдэнэ. Хэддүгээр ангид, ямар хичээл заахыг хуулиар заадаггүй. Энэ бол үндэсний хөтөлбөрөөр явдаг. Хууль батлагдвал 2024 оноос хөтөлбөр шинэчлэгдэнэ.

Боловсролын багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Ардын хүүхдэд англи хэл заах боломжоос татгалзаад хойшоо сууж байгаа зүйл ерөөсөө байхгүй. 

"Сургуулийн өмнөх болон сургалтын хөтөлбөр"-ийн үзэл баримтлал Засгийн газраар батлагдана. Энэ хөтөлбөрт сургалтын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл гэж тусгасан. Энэ хөтөлбөр батлагдвал аль аймгаас хэдэн цагаар ямар хичээл орж ирэх вэ гэдэг хөтөлбөр батлагдана. 

Боловсролын багц хууль батлагдсанаар гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрийн дагуу англи хэл, мэдээлэл технологийн хичээл заана.

Англи хэл заах цаг ихсэж байгаа. Энэ бодлогоос нэг ч алхам ухраагүй. Өнгөрсөн жил англи хэлтэй холбоотой нэг алхам урагшилсан. Яагаад гэвэл, “Pearson” платформыг төрийн өмчийн аймгийн алслагдсан 38 сургуульд 38 мянган хүүхдүүдэд туршиж маш том амжилт гарсан. 

Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс 5, 6 дугаар ангиас буюу төрийн өмчийн 860 сургуульд уг платформыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. “Pearson” платформыг хувийн сургуулиудад нэг хүүхэд 22 еврогоор жил бүхэн авдаг хөтөлбөр. Хувийн сургуулийн хэрэглэж буй тус платформыг хэлэлцээр хийж 8 евро болгосон. Дараа жилээс 3,4 дүгээр ангид зааж эхэлнэ. Багшийн ур чадвараас хамааралгүйгээр хүүхэд өөрөө бие даан суралцах боломжийг нээнэ.

УИХ-ын зарим гишүүн 1 дүгээр ангиас англи хэл заана гэж баахан хүмүүсийг бужигнуулсан. Зарим нь 3 дугаар ангиас англи хэл заах бодлогоос ухарлаа гэхчлэн буруу ташаа мэдээллийг өгч иргэдийг бухимдуулж болохгүй" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 20 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 20 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 20 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 20 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 21 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top