x

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо байгуулагдлаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар (2023.06.29) баталлаа.

Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан тус төслийг санаачилсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгөв.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу УИХ өөрөө хянан шалгах үйл ажиллагаа явуулдаг том субьект болсон. Тиймээс УИХ энэ бүрэн эрхээ эдэлж, Монгол Улсад хүний эмийн зах зээл иргэдэд хэр ээлтэй байна, тэр тусмаа төрийн худалдан авалт, хөнгөлөлттэй үнийн зайлшгүй эмийн жагсаалт зэргийг батлахдаа компаниудын нөлөөнд автагдах эрсдэлтэй юу, энэ жагсаалт дахь эм нь ард иргэдэд хүртээмжтэй, чанартай байж чадаж байна уу, үнэ нь хэт өссөн үү үгүй юу гэдгийг, өөрөөр хэлбэл ер нь асуудлыг хэрхэн зөв тогтолцоогоор шийдэж байна вэ гэдгийг тодорхойлох зорилгоор энэ Түр хороог байгуулж байгаа юм.

Шийдвэр гаргаж байгаа тогтолцоо “тунгалаг” байх ёстой. Тогтолцоо өөрөө төрөөс хулгай хийх нөхцөлийг бүрдүүлж байвал засах ёстой болохоос ганц нэг компанид хариуцлага тооцоод өнгөрөх тухай асуудал биш. Алдааг засаж чадахгүй бол төрөөс хулгай хийх нөхцөл нь байсаар байна, дарамтыг нь ард иргэд үүрсээр байх болно…

Түүнчлэн, эрүүл мэндийн салбарт мөнгөний эргэлтийн чухал байр суурийг эзэлж байгаа эмийн худалдаа, тэр тусмаа зайлшгүй эмийн жагсаалт батлах процесст монополь болон олигополи тогтолцоог дэмжсэн бүтэц байна уу гэдгийг Түр хороо судлах юм.

Зайлшгүй шаардлагатай эмийг нэг цонхоор худалдан авах, ингэснээрээ чанартай эмийг арай хямд үнээр авах ямар боломж байна вэ гэдэг тогтолцоог бий болгох зорилгоор Эмийн агентлагийг байгуулсан. Тиймээс тус агентлаг цаашдаа ямар бүтэц, тогтолцоогоор ажиллах нь чанартай эмийг иргэддээ хүртээмжтэй хүргэх боломж бололцоог бий болгох вэ гэдгийг Түр хороо мөн гаргаж ирнэ.

Түр хорооны бас нэг ажил бол улсын эмнэлгүүдийн тендерийн үйл ажиллагаа хэрхэн үнэн зөв, хуулийн дагуу бодитоор явагдаж байна вэ гэдгийг тодруулна.

Үүнээс өмнө Н.Учрал гишүүний ахалсан Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдан ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Өмнөх Түр хороо хянан шалгах үйл ажиллагааны цар хүрээний хувьд үнийн асуудал бус чанар дээр голлон ажилласан. Чанар, үнэ хоёр салшгүй холбоотой. Тиймээс энэ удаагийн Түр хороо чанараас гадна эмийн үнийн өсөлт, түүний учир шалтгааныг тогтолцооных нь хувьд тодруулахаар ажиллах юм. Тогтолцооны судалгаанд илүү их анхаарна. Гол баримталж байгаа зарчим бол ард иргэддээ чанартай, хэт өсөөгүй үнээр эмийг хүргэх.

Дээрхээс гадна эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох асуудал чухлаар тавигдаж байна. Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санаачлагаар 2017 онд “Монгол улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа”-г дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон олон улсын Эрүүл мэндийн үйл ажиллагааны байгууллагын стандарт аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн. Судалгааны дүнд хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байх ба улсын байгууллагын хангамж 53.6%, хувийн байгууллагын хангамж 68.9 хувь, эмийн эргэлтийн сангийн хангамж 51.2% байна. Үүнээс үзэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу зайлшгүй шаардлагатай эмийг 80 хувийн хүртээмжтэй байлгах зорилгод хүрэхгүй байна. Иймд цаашид эмийн хүртээмжийн хангалтгүй байдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах шаардлагатай.

Түүнчлэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах журам, жагсаалт батлахтай холбоотой тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үе шаттайгаар судлах шаардлага тулгарч байна.

Өмнө нь байгуулагдан ажиллаж байсан “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар” хянан шалгах түр хорооноос “хүний эмийн чанар, стандартыг шалгах явцад эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах, зах зээл дээр худалдаалагдаж байгаа болон Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан нөхцөлд хяналт шалгалтыг цаашид үргэлжүүлэн хийх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн дагуу цаашид эмийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах шаардлагатай. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, үр нөлөөний асуудлаар шалгалт хийн, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 20 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 20 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 20 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 20 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 21 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top