x

Сөүл хоттой хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллана

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Хотын даргад үер усны гамшигт өртсөн иргэдэд зориулсан Сөүл хотын иргэдийн чин сэтгэлийн хандивыг гардуулсан юм. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар талархаж буйгаа уламжилж, мөн БНСУ даяар их хэмжээний үер бууж, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, улс орны эдийн засаг болон ард иргэдэд гарз хохирол тохиосонд эмгэнэл илэрхийллээ.  

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Тухайлбал, байгалийн гамшгийг даван туулах, урьдчилан сэргийлэх, тэдгээрт зохицох техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх, чадавхыг бэхжүүлэх болон авто замын түгжрэлийг бууруулах, хотын өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн их багтаамжийн тээврийн хэрэгслийн техникийн оновчтой шийдэл, нийтийн тээврийн цогц хөгжүүлэлт, оновчтой сүлжээ төлөвлөлтийн шийдлийг гаргах хамтарсан судалгаа хийх, энэ чиглэлд БНСУ-ын мэргэжлийн экспертүүдийг Улаанбаатар хотод урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулж соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжиллаа.

Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги хамтын ажиллагааг бүхий талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Мөн хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр буюу хот тохижилт, инженерийн байгууламж, Ус сувгийн удирдах газар болон Геодези, усны барилга байгууламжийн газрын албан хаагчдыг үе шаттайгаар чадавхжуулахад хамтран ажиллахаар болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top