x

Д.Сумъяабазар: Судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр Хотын дарга болон УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх маш олон ажил байна. Хотын ажил гэдэг бол цаг наргүй. Улаанбаатар хотыг системтэй, бодлоготой хөгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, судалгаанд суурилсан төлөвлөлт, бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийслэлийн харьяа 123 байгууллагад 48 мянган төрийн албан хаагч ажилладаг. Хотын оролцохгүй салбар гэж байхгүй. Тиймээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг системтэй бодлогоор үе шаттай шийдэхээр УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгуулсан. Энэ хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх ажлууд эрчимтэй явж байна.  Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу өнгөрсөн 2021 онд баталсан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан орлогыг Улаанбаатар хотод үлдээх түүхэн шийдвэр гарсан. Мөн анх удаа нийслэл үнэт цаас гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудынхаа хөрөнгө оруулалтыг шийдэх боломжтой болж байна. Түүнчлэн нийтийн тээвэрт иж бүрэн буюу 1225 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Түгжрэлийг бууруулах хүрээнд холбоос зам, Яармаг, Зайсангийн гүүр, ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж буй. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал 50 орчим хувиар буурах тооцоолол бий. Мөн зөвшөөрөлгүй хашаа, хайс, гарааш буулгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Нийслэлийн үнэт цаасаар хотын тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны бодлогыг дэмжих, авто зам, сургууль, цэцэрлэг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр болох “Эрдэнэс баян богд” төслийг  эхлүүлнэ. Хотын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ санхүүжилтээр шийдэх шаардлагатай. Эдгээр хөрөнгийн эх үүсвэрүүд Хотын хөгжлийн санд төвлөрч, Улаанбаатар хотын иргэдийн хараа хяналт дор, ил тод, нээлттэй байна.  

Э.Бат-Амгалан: Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нам харгалзахгүй хамтарч ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны Э.Бат-Амгалан:

-Хотын дарга Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрөө танилцууллаа. Судалгаануудыг маш сайн хийсэн байна. Цаашид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг Улаанбаатар хотын багц хууль болгох шаардлага үүссэн. Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нам харгалзахгүй хамтарч ажиллаж байгаа. Бид 1.6 сая иргэнийхээ төлөө нэг зүгт харж, хамтарч ажиллах ёстой. Тиймээс 10 гаруй хуулиас бүрдэх Улаанбаатар хотын багц хуулийг УИХ-ын ирэх намар, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Н.Учрал: Хөрөнгө оруулалт татах шинэ урсгалыг нээж байгаа нь хотод өнгөрсөн хугацаанд байгаагүй шийдэл

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн 25 жилийн газар олголтын тухай мэдээллийг shilen.gov.mn-д нэгтгэх зөвшөөрлийг өгсөн. Ингэснээр үе үеийн Хотын дарга, дүүргийн Засаг дарга нарын газар олголтуудын мэдээлэл олон нийтэд ил боллоо. Өнгөрсөн хугацаанд энэ мэдээлэл ил байгаагүй. Харин Хотын дарга Д.Сумъяабазар олон нийтэд хяналт тавих боломжийг бүрдүүллээ. Иргэд Улсын комисс ажилласан гэхээр тухайн барилга найдвартай гэж үзэн, орон сууц авдаг. Гэтэл голын ай сав, эрсдэл бүхий газар А даалгавар авч, барилга барьж, түүнийг Улсын комисс хүлээж авч байгаа нь хаа хаанаа гажуудал үүссэний илрэл. Улсын комисст холбогдох төрийн байгууллагын багадаа 20 хүн ажилладаг. Энэ бүхний нээлттэй, ил болгож байгаа нь Нийслэлийн Засаг даргын хувьд маш том ажлын дэвшил. Цаашид хэн нэгэн хууль зөрчиж газар олгох, барилга хүлээж авах бололцоогүй болж байна.

Хотын дарга өнөөдөр дэвшүүлж байгаа хөтөлбөрөө танилцуулж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хийсэн суурь судалгаанд үндэслэн шийдвэр гаргаж байгаагаа хэллээ.

Мөн хот татварын орлогоор бүрддэг байсан төсвөө анх удаа хоёр урсгалтай болгож, үнэт цаас гаргах, уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрөө хөрөнгө мөнгө босгох шинэ урсгалыг нээж байгаа нь хотод өнгөрсөн хугацаанд байгаагүй шийдэл. Тэгэхээр зөвийг зөвөөр харж, хяналт тавьж, хамтарч шийдэх нь хотын иргэдийн үүрэг, хариуцлага юм.

Х.Ганхуяг: 30 гаруй жил хуримтлагдсан асуудлыг шийдэхийн тулд санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-УИХ-д өмнө нь Улаанбаатар хоттой холбоотой ямар нэгэн хороо байгаагүй. Энэ УИХ-ын нэг онцлог нь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороотой болсон явдал. Ингэснээр Улаанбаатар хотын эрх зүй, төсөв, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд дөхөм болсон. Өнөөдөр Хотын дарга шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлж, төсвийг шийдэх, Улаанбаатар хотыг хөгжүүлэх багц хуулийн саналыг танилцууллаа. Эдгээрийг намрын чуулганаар хэлэлцэнэ гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл үр дагаварт суурилсан, гал унтраах бодлого баримталж ирсэн. Цаашид шалтгаанд үндэслэж төсөв тавьдаг, бүх асуудлыг нэг дор шийдэх бус, гол асуудлын шалтгааныг шийдэх байдлаар төсвийг шийдэж явна.

Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болсон. Энэ хүрээнд нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, холбоос замуудыг байгуулж байна. Нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь аж төрж байгаа. Тэгэхээр 30 гаруй жилд хуримтлагдсан асуудлыг цогц байдлаар шийдэхийн тулд санхүүгийн нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Энэ гаргалгаа нь Нийслэлийн үнэт цаас, “Эрдэнэс баян богд” төсөл юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 50 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 1 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top