x

О.Цэлмэг: Миний утасны ярианы түүхийг авч байгаа нь эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл

Булган аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж буй О.Цэлмэг өөрийн цахим хуудсандаа тус аймгийн цагдаагийн удирдлагын зүй бус хандлага болон өдрийн цалинг тайлбаргүй авдаг талаар шүгэл үлээсэн юм. 

Энэ нь цагдаагийн байгууллага дотроос анх удаа шүгэл үлээж буй алхам юм.

Цагдаагийн ахмад О.Цэлмэг "2023 оны эхний улиралд Булганы цагдаа улсын хэмжээнд "Хүүхэд хамгаалал" арга хэмжээний хүрээнд 21 аймгаас 21-т орсон байна гээд 20 гаран алба хаагчдын цалинг 20 хувь хассан. Хүүхэд хамгаалал арга хэмжээ 2023 оны нэгдүгээр сараас эхлээд 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр тайлан өгөх ёстой байсан боловч Монголын уламжлалт цагаан сарын баяр гээд амралтын өдөр таарсан. Энэ бол цэвэр удирдлагын зохион байгуулалт муу байна гэж л харсан" хэмээн наймдугаар сарын 16-ны өдөр бичсэн байна.

Мөн тухайн постод "Хажуугаар нь алба хаагчдын цалингаас хууль бусаар мөнгө татдаг асуудлаа яах вэ??? Сая хавар тавдугаар сарын 9-ний өдөр байгууллагын үүд хаалга янзлах нэрийдлээр бүх албан хаагчдаас нэг өдрийн цалин гээд хураагаад л авсан. Дээрх асуудлаар ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас шалгалт хийгээд хоёр даргыг нь өөрчилсөн" хэмээн дурджээ. 

Энэхүү постынх дагуу Цагдаагийн Ерөнхий Газраас албаны шалгалт хийж эхэлсэн байна.

Гэвч үүний зэрэгцээ Булган аймгийн цагдаагаас О.Цэлмэгт хэрэг үүсгэн шалгаж байгааг тэрээр өчигдөр мэдээлэв.

Энэ талаар цагдаагийн ахмад О.Цэлмэг "Булганы цагдаа намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь бол үнэн. Энэ дундаас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Б нь над дээр албаны автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, сошиалд мэдээлэл оруулсан гэсэн хоёр шалгалтыг явуулж байгаа.

2023 оны долдугаар сарын 31-ний өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Б.Б гэдэг хүн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн .... дугаарын утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.А-аар зөвшөөрүүлж Мобикомд хүргүүлсэн байна.

Тэгээд миний ярианы бичлэгийг Хошууч Ж.А гэх албан тушаалтан ямар хүнтэй, ямар зорилгоор хэдэн минут ярьсан гэдгийг шалгаж эхлээд миний гар утасны дугаартай ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж авсан байна гэдгийг би өнөөдөр олж мэдлээ.

Миний гар утасны дугаарын орсон гарсан ярианы түүхийг авч байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна" гэжээ.

Мөн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн хөндсөн асуудалтай холбоотойгоор Булган аймгийн Цагдаагийн газартай холбогдоход "Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өгчээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бямба (172.69.252.164)
    Хүний эрхийг ноцтой зөрчсөн байна.
    2023 оны 08 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 53 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 2 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 8 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 13 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 17 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 21 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 15 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top