x

Э.Мөнхнасан: Цаасаар олгодог гэрчилгээ, зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулна

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай цаг үеийг асуудлаар ярилцлаа.

-Иргэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар үйлчилгээг цахимаар авч болохоор байна вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил" болгон зарласан. Үүний хүрээнд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.

Ингэснээр иргэд заавал биеэр очиж авдаг үйлчилгээнүүдийг халж, цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд цаг, мөнгөө хэмнэх боломж бүрдэж байна. Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүсэлтээ цахимаар өгөх боломжтой.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн лавлагаа, тодорхойлолт, мэргэшсэн жолоочийн сунгалтын шалгалт, үнэмлэх олгох үйлчилгээг бүрэн цахимжуулсан.

Түүнээс гадна тээврийн хэрэгслийн бүртгэл, гэрчилгээг E-Mongolia платформд оруулахаар бүх бэлтгэл ажлыг хангасан байна. Ойрын хугацаанд ашиглах боломжтой болчихно. Мөн тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID-ыг авто машинуудад суурилуулах ажил эхэлсэн. Ингэснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л цаасан гэрчилгээнүүдийг цахим чип хэлбэр рүү шилжүүлж байна.

-Тээврийн хэрэгслийн эзэмшигч солих, шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах боломжтой юу?

-Монгол Улсын бүх төрийн байгууллагууд тоон гарын үсгийн систем рүү шилжсэн. Тоон гарын үсэгт иргэд 100 хувь шилжсэн тохиолдолд иргэд өөрсдөө тээврийн хэрэгслийн улсын дугаар авах, шилжилт хөдөлгөөнөө хийлгэх бүх боломжоор хангана. Энэ онд багтаан цахимд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөх ажлын явцын талаар мэдээлэл өгвөл?

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаарын дэвсгэр өнгийг солих ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас бусад төрийн байгууллагуудад дугаарын дэвсгэр өнгөө солих албан бичиг, уриалгыг хүргүүлж, зам, тээврийн салбарын 1200 тээврийн хэрэгслийн дугаарыг сольж эхлүүлээд байна. Есдүгээр сардаа багтан зам, тээврийн салбарын харьяа байгууллага, төрийн байгууллагуудын 8000 машины дугаарын дэвсгэр өнгийг солихоор төлөвлөн ажиллаж байгаа.

Зам, тээврийн хөгжлийн яам орон нутагт томилолтод ашигладаг таван тээврийн хэрэгслийнхээ дэвсгэр өнгийг сольсон.

-Сонгон шалгаруулалт болон үнийн саналын тухайд?

-Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солих ажлын хүрээнд улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

Улсын дугаар үйлдвэрлэдэг 47 байгууллагаас 23 нь үнийн саналаа ирүүлсэн. Эдгээрээс дөрвөн газар нь хамгийн хямд үнийн санал ирүүлээд байгаа. Дээрх сонгон шалгаруулалтад хэн нэгэнд давуу эрх олгосон зүйлгүй, нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт болсон гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 3 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 12 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 23 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 31 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top