x

Хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох нийт баг тамирчдадаа амжилт хүсэж, дүүргийн тугийг гардууллаа

Монголын хүүхдийн спортын VII их наадам зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт спортын 23 төрлөөр зохион байгуулагдана. Энэ наадамд Баянгол дүүргээс 185 тамирчин, 25 багш, дасгалжуулагч гээд нийт 210 хүний бүрэлдэхүүнтэй баг спортын 19 төрөлд өрсөлдөхөд бэлэн болоод байгаа юм.

Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн БТСХ-ны дарга Г.Батбаяр, ЗДТГ-ын НХХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа нар Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцох нийт багш, дасгалжуулагч, баг тамирчдадаа хүндэтгэл үзүүлж, БГД болон дүүргийн Спорт хорооны Тугийг гардууллаа.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Спортын наадамд дүүргээ төлөөлөн оролцож байгаа нийт баг тамирчдадаа баяр хүргэе. Энэ наадмын анхан шатны тэмцээн өнгөрсөн 2-р сараас 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл спортын 13 төрөлд зохион байгуулж, давхардсан тоогоор 295 байгууллагын 4318 тамирчин өрсөлдсөн. Үүнээс шилдэг 185 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаараа шалгарч Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцож байна. Мөн тэмцээнд оролцож байгаа тамирчдын хувцас хэрэглэл, унаа бусад зардлыг дүүргийн ЗДТГ-аас 100 хувь бүрэн хариуцаж байна. Иймд тамирчид та бүхэн юунд ч санаа зоволгүйгээр тэмцээн уралдаандаа нэг баг, хамт болж амжилттай оролцоод ирээрэй. Нийт тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэсэн юм. Мөн энэ үеэр тэмцээнд оролцох тамирчдадаа хувцас, хэрэглэл гардууллаа.

Ташрамд мэдээлэхэд, 2023 оны Хүүхдийн спортын өвлийн VII наадамд Баянгол дүүрэг спортын 5 төрлөөр 45 тамирчин өрсөлдөж 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Нийслэлийн хэмжээнд 1-р байр, улсын хэмжээнд 4-р байрт шалгарсан амжилттай оролцсон билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 21 цаг 3 мин Монтенегро улсын түүхийн товч 21 цаг 12 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 21 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 21 цаг 23 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 21 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 21 цаг 31 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 22 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top