x

БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ЖАРГАЛСҮРЭН 16-Р ХОРООНД АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэл, дүүргийн Удирдлагууд 2023 оны зургадугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэгт ирж ажилласан.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон дүүргийн удирдлагууд Хотын даргад хэд хэдэн санал уламжилсан бөгөөд үүний нэг нь Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэх тухай хүсэлт байсан ба дээрх замыг 2013 оноос хойш огт засварлаагүй юм.





 

Хотын дарга дүүргийн удирдлагуудын тавьсан дээрх хүсэлтийг хүлээн авч улмаар наймдугаар сарын 19-нөөс 22-ны  өдрүүдэд Нийслэлийн замын хөгжлийн газраас авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тус авто замыг хааж, хучилт хийлээ. Ингэхдээ суулт үүссэн автозамын хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан юм.

Тэгвэл өнөөдөр БГД-ийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн холбогдох албаныхантай хамт дүүргийн 16-р хороонд ажиллалаа. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засварлан шинэчлэлийн ажилтай танилцахын зэрэгцээ ойр орчимд хийх явган хүний зам болон орчны тохижилтын ажлын талаар 16-р хорооны Засаг дарга болон Ажлын албаныхантай санал солилцлоо.  Энэ үеэр иргэд Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийд байрладаг энэ газарт сүсэгтэн олон болон жуулчид их ирдэг. Гэвч Гандан руу өгсөж ордог авто замыг засаагүй удсанаас эвдрэл ихээр үүссэн, хүндрэлтэй байсан. Харин замыг зассанаар явган болон авто машинтай иргэд зорчиход хүндрэлгүй, сайхан болсон байна гэдгийг хэлж байсан юм.

Мөн энэ үеэр тус хороонд байрлах Нийслэлийн 266 цэцэрлэгийн урд талд тохижилт хийхээр болсон  бөгөөд гүйцэтгэгч компанитай уулзаж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дээрх яаралтай дуусгах шаардлагатай байна гэсэн.

Түүнчлэн өчигдөр Гандантэгчинлэн хийдийн баруун тал буюу “Макс малл” их дэлгүүрээс дээш өгсөх замд байрлах автобусны буудал орчимд байрлуулсан 10 түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэсэн. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын орлогч дээрх чөлөөлсөн газарт явган зам зэрэг тохижилтын ажил хийх саналаа холбогдох газарт хүргүүлнэ гэсэн юм. Мөн 16-р хорооны Засаг дарга болон Ажлын албаныханд явган хүний зам дагуух цөмөрсөн газрыг хариуцсан холбогдох газарт нь яаралтай хэлж, аюулгүй болгох шаардлагатай байгааг онцоллоо.  

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 52 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 1 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 8 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 12 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 17 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 20 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 15 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top