x

ФОТО: Эмч болох гэж буй 2900 оюутан андгай өргөлөө

Монгол Улсад хүний их эмч болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна.

2023-2024 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 2900 гаруй оюутнууд шинээр элсэн орсон бөгөөд оюутнуудын "Андгай өргөх ёслол"-ын үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ын Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам, Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга АУ-ны дэд профессор Д.Оюунбилэг,  болон бусад эрдэмтэн, профессор, багш, шинээр элсэн орсон оюутнууд оролцсон юм.

АШУҮИС-ын Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар: Эмчийн мэргэжил нь сэтгэл, зүтгэл, тэвчээр шаардсан мэргэжил. Тиймээс манай сургуулийг төгсч байгаа эмч нар нь эрдэм мэдлэгтэй чадварлаг, энэрэх сэтгэлтэй хүнлэг, эрч хүчтэй бүтээлч байх шаардлагатай. АШУҮИС нь бодлогын хувьд “Оюутны хөгжил” хөтөлбөрөө хэрэгжүүлэн амьдралын ухаанд сургах, хариуцлагатай иргэн болгох, зөв харилцаа хандлагатай хүн болгох тал дээр нь онцгойлон анхаарч ажиллаж байна.

Хамгийн хариуцлагатай эмч хэмээх мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнууд суралцаж байх хугацаандаа цагийг зөв хуваарилж, хүн бүр онц сурах шаардлагатай. Дунд эмч гэж байх ёсгүй.

Оюутан өөрөө хэр их чармайлт гаргана, идэвх зүтгэл гаргана тэр хэрээр маш сайн суралцах болно. Тиймээс эмчийн мэргэжил эзэмшиж буй шинэ оюутнуудыг андгай өргүүлдэг юм.

АШУҮИС энэ хичээлийн жилд сургалт, эрдэм, шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг цогцолбор их сургууль болох том зорилго тавин ажиллаж байна. Сургалтын гурван хөтөлбөр буюу хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн судлаач, сувилахуйн чиглэлээ олон улсад магадлан итгэмжлүүлсэн. Ингэснээр гадныэ оюутнууд манай сургуульд суралцаж эхэллээ.

Үүнээс гадна эрдэм, шинжилгээ, судалгаан дээрээ онцгойлон анхаарч, судалгаанд суурилсан их сургууль болох зорилгоор тав дахь хүрээлэнгээ нээгээд ажиллаж байна. энэ таван хүрээлэн нь эрдэм, шинжилгээ, судалгааг дэлхийн түвшинд хүрсэн судалгаа, шинжилгээг хийж, шинэ мэдлэгийг бий болгох, бий болгосон мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн болгох зорилготой.

Мөн Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Таван эмнэлэгтэй болсон. Энэ оны 07 дугаар сарын 07-нд батлагдсан Дээд боловсролын тухай хууль батлагдахад анагаахын чиглэлээр сургалт явуулдаг сургууль нь эмнэлэгтэй байна гэж хуульчилж өгсөн. Эмнэлгийн орлогыг сургуулийн хөгжилд зарцуулж болно гэдгийг баталгаажуулж авсан. Тэгэхээр энэ жил нь манай сургууль дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх үйл ажиллагааны чухал жил болж байна." гэдгийг онцоллоо.

АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга АУ-ны дэд профессор Д.Оюунбилэг: АШУҮИС нь жил бүр уламжлал болгон оюутны андгай өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг. 2022-2023 оны хичээлийн жилд долоон бүрэлдэхүүн, гурван салбар сургуульд 2900 гаруй шинэ элсэгч элсэн орсон.

Эдгээр шинэ оюутнуудаа “Оюутны андгай өргөх” ёслолыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. өнөөдрийн арга хэмжээнд хүний их эмч, хүүхдийн их эмч мэргэжлээр элсэн орсон 400 гаруй оюутан оролцлоо. Оюутны андгай өргөнө гэдэг нь оюутан байх хугацаандаа хамт суралцаж байгаа найз нөхдөдөө тусалж дэмжих, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах, шударга, хүнлэг, энэрэнгүй байх, АШУҮИС-д ажиллаж байгаа багш, эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагч нартай хүндэтгэлтэй харилцах, хамтран ажиллах агуулгаар андгай өргөдөг.

Харин сургуулиа төгсөх үедээ буюу зургаадугаар дамжаагаа төгсөх үедээ хүний их эмчийн тангаргийг өргөдөг. Оюутнууд суралцах хугацаандаа энэрэх сэтгэлтэй хүнлэг, эрдэм мэдлэгтэй чадварлаг, эрч хүчтэй бүтээлч байх үүднээс андгайг өргөдөг гэж хэлж болно.  

Ташрамд дурдахад АШУҮИС нь харьяандаа 12 сургууль, таван эмнэлэг, таван эрдэм шинжилгээ судалгааны төв, хоёр цэцэрлэг, хоёр лицей сургуультайгаар мэргэжлийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлж байна.  

Эх сурвалж: АШУҮИС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top