x

Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

2023 оны гуравдугаар улирлын шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртүүлсэн юм.

Шалгалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Улсын хэмжээнд 3200 орчим хүн шалгалт өгч байна. Манай улсын нийт хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Иймд залуучуудын ашиг сонирхолд нийцсэн, шаардлагыг хангасан төрийн алба байх ёстой. Өнөөдрийн шалгалтад нарийн мэргэжлээр сурч төгссөн залуус ихээр орж буйг онцлон хэлмээр байна. Төрийн албаны шалгалт цахимжсанаар хөндлөнгийн нөлөөгүйгээр ил тод нээлттэй явагдах боломж бүрдсэн. 1993 оноос эхэлсэн төрийн албаны шинэчлэл одоог хүртэл үргэлжилж байна” гэлээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Төрийн албаны зөвлөлийн зүгээс иргэдэд чирэгдэлгүй байдлаар шалгалтын агуулга, зохион байгуулалтыг хийх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд шалгалтын тестийг нэгтгэж ном болгон хэвлэн гаргасан. Мөн цахим хэлбэрээр бэлдэх бололцоог олгосон. Ерөнхий шалгалтын хариу шууд гардаг. Шалтгалтад тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгэгддэг. Албан байгууллагууд шинээр ажилтан шалгаруулж авах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргадаг. Энэ хүсэлтийн дагуу төрийн албаны тусгай шалгалтын зар товлогддог” гэв.

Өнөөдрийн шалгалтын нээлтэд ЖАЙКА байгууллагын төлөөлөл ирж оролцсон юм. Тус байгууллагын Засаглалын газрын дэд дарга Ямамото Минако “Манай байгууллага 1993 оноос буюу Монгол Улсын төрийн алба шинэчлэгдэж эхэлсэн цагаас дэмжлэг үзүүлж ирсэн. Төрийн албаны шалгалтыг өндөр түвшинд зохион байгуулдаг нь харагдаж байна. Япон улс одоог хүртэл цаасаар шалгалт авдаг бол Монголд улс орон даяар нэгэн зэрэг цахимаар авч буй нь дэвшилттэй санагдлаа. Монголыг залуучуудын эх орон гэдэг. Шалгалт өгч буй эдгээр залуус эх орныхоо хөгжлийн төлөө хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм. 

Төрийн албаны тухай хуульд зааснаар шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтсон. Гуравдугаар улирлын шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулж байгаа бөгөөд гурван хоног үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 20 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 29 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 40 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 48 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top