x

О.Амартүвшин: МҮХАҮТ үйл ажиллагааны хувьд өнгөрсөн дөрвөн жилд бие даан, дэлхийн хэмжээний танхим болсон

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал болж байна. 

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батална. МҮХАҮТ нь 5,900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй юм. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ хүлээлгэн өгсөн байна. 

XXI их хурлаар МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах юм. Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, тус зөвлөлийн гишүүдийг сонгон батлах аж. 

Их хурлын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж үг хэллээ. 

Тэрээр "МҮХАҮТ дэлхийн бусад орны жишгээр бизнесийн бодлогын өмгөөллийг хүнд цаг үед хийж эхэлсэн. Хамгийн гол нь судалгаанд суурилсан бодит саналыг УИХ, Засгийн газарт хүргэж, бизнесийн эрсдэлийг бууруулах, ААН-ийн ажлын байрыг хамгаалах чиглэлд ажилласан. Мөн орон нутаг дахь танхимын үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарлаа.  

Манай танхим нь бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилготой. Энэ утгаараа дэлхийн томоохон менежментийн хөтөлбөрийг Монголд нутагшуулсан. Бизнес академи нь маш олон залуусын сурахыг тэмүүлдэг байгууллага болсон. Мөн арбитраар маргаан хүлээн авах, шийдвэрлэх ажил 2.5-3.5 дахин нэмэгдсэн байна. 

МҮХАҮТ үйл ажиллагааны цар  хүрээ, нийгмийн гурван талт хэлэлцээрийн хувьд бие даасан, төлөвшсөн дэлхийн хэмжээний танхим болж чадсан. Ялангуяа гадаад хамтын ажиллагааны хувьд танхимын нэр хүндийг нэмэгдүүлсэн. Өмнө нь танхимын саналыг хуулийн төсөлд авдаггүй, гадаадын бизнес форумд оролцуулдаггүй байсан. Харин өнөөдрийн байдлаар гадаадын чуулга уулзалтад албан ёсоор оролцдог, хуулийн төсөлд саналаа тусгаж чаддаг болжээ.

Өмнө нь 2-3 нэр дэвшигчийн хүрээнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагддаг байсан бол энэ удаа 13 хүн нэр дэвшиж байна. Энэ дунд бизнесийн салбарт өөрийн түүх, туршлагатай хүмүүс байна. Энэ нь МҮХАҮТ-ын нэр хүнд бизнес эрхлэгчдийн дунд ямар байгааг харууллаа. 

Цаашдаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдох хүн нь бизнесийн жаргал зовлонг сайн мэддэг, төр засагтайгаа ойлголцдог, гадаад харилцаандаа анхаардаг нэр хүндтэй бизнесмэн байх ёстой. 

Монгол Улс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 мянган аж ахуй нэгжтэй. Тус ААН-ийн удирдлага нь тодорхой хэмжээний мэдлэг, туршлага, ур чадвартай. Олон нийтийн байгууллагыг нэг хүн удаан удирдах нь зохисгүй байдаг. ААН-үүдийн удирдлагууд манлайллаа үзүүлж, бусдаасаа сайн гэсэн нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллах ёстой. 

Нэр дэвшиж буй 13 хүн дотор нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн залуус байна. Танхимын шинэ хуулийн төсөлд ерөнхийлөгчид сонгогдож буй хүн нэг удаад таван жилийн хугацаатай ажиллана хэмээн оруулж өгсөн. 

Ер нь хүн нийтийн албан тушаалд дахин сонгогдохоороо үйл ажиллагаагаа өөрт ашигтайгаар эргүүлэх, зорилгоосоо ухрах үзэгдэл нийгэмд ажиглагддаг. Шинэ үеийн залуус ажлаа дүгнүүлээд хүлээлгэн өгдөг зоригтой байх ёстой. Нийгэмд иймэрхүү зөв жишгийг үлгэрлэж чаддаг байх хэрэгтэй. 

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч бизнес эрхлэгч дотроо хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Өөрийн жижиг эрх, хувь компанийн ашиг, улс төрийн намын төлөө биш. Олон нийтийн эрх ашгийн төлөө явах итгэлтэй, цагаа зарцуулдаг, Монгол Улсыг дэлхийн хэмжээний экспортлогч улс болгоход мэдлэг чадвараа гаргаж чадах хүн хэрэгтэй. 

Шинэ ерөнхийлөгчийн сонгууль хараат бусаар явагдаж чадна гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орж ирээгүй. Нэр дэвшилт ил тод, шударга байлаа. Хэн ерөнхийлөгч болох вэ гэдгийг их хурлын гишүүд шийднэ" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 45 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 52 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 4 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 59 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top