x

Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ

Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо.

Хуучин гүүрний баруун талд барьсан тус гүүрний зорчих хэсгийн өргөн долоон метрявган замын өргөн хоёр метр, нийт 10 метр бөгөөд 225 метрийн урттай. Өрөмдмөл шон суурьтай, хүчитгэсэн дам нуруутай уг гүүрийг дотоодын “ЗМЗ” компани барьж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн юм. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган машин нэвтрүүлнэ.

Хуучин гүүрний хувьд 1968 онд ашиглалтад орсон бөгөөд нэг ч удаа их засвар хийж байгаагүй. Өдгөө 55 дахь жилдээ ашиглаж байгаа уг гүүрийг 2012 онд авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар гүүрний элэгдэл, нуман тулгуурын даац муудсан зэргийг үзлэг шалгалтаар тогтоож, “Нурааж шинээр барих” дүгнэлтийг гаргаж байжээ. Сүүлийн 10 гаруй жил энэхүү хуучин гүүрийг нурааж, шинэчлэх өргөтгөх төсөв шийдэгдэхгүй явсаар ирснийг ийн шийдэж, шинэ гүүрийг ашиглалтад орууллаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэнэ. Мөн Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм. Цаашид “Оргил” худалдааны төвийн урд талын уулзварыг хоёр түвшний болгох зургийн ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд Богдхан уулын замыг өргөтгөхөөр төлөвлөж буй.

Шинэ гүүрийг үндэсний компаниуд есөн сарын турш байгуулсан. Өмнө нь бид гуравдагч орны тусламжтайгаар гүүрэн байгууламж барьдаг байсан бол анх удаа үндэсний компани богино хугацаанд, харьцангуй хямд өртгөөр гүйцэтгэсэн" гэв.

Гүйцэтгэгч "ЗМЗ" ХХК-ийн захирал Д.Ганбаатар "Цаг агаарын нөхцөл байдлаас буюу их хэмжээний усархаг борооноос үүдсэн үерийн улмаас  бүтээн байгуулалтын ажил сар гаруйн хугацаанд зогссон. Уснаас доош 20-30 метр газарт барилга угсралтын ажил хийсэн бөгөөд энэ нь гүүрэн байгууламжийн ажлын 50 гаруй хувийг бүрдүүлнэ. Харин уснаас дээш 24 метрийн урттай, 60-70 тонн бүхий олон дам нуруунуудыг 100 тонны хоёр кранаар угсардаг. Бүтээн байгуулалтад манай компанийн 60-70 хүнтэй баг, инженер техникийн ажилтан 17 жижиг, том техниктэйгээр ээлжгүй ажилласан. Гэрээний хугацаа дуусаагүй, цаашид ногоон байгууламж, тохижилтыг хийхээр ажиллаж байна" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн авто замын түгжрэлийг бууруулах болон авто зам тээврийн асуудал хариуцсан зөвлөх Б.Одсүрэн "Одоогийн байдлаар Улаанбаатар хотод долоон гүүр баригдаж байгаа бөгөөд эхнээсээ ийн ашиглалтад орж байна. Энэ гүүр Хотын төвөөс Зайсан руу явдаг гол замын нэг, маш их ачаалалтай байсан.  Зам дөрвөн эгнээ явж байгаад гүүрэн дээр хоёр эгнээ болдог тул зорчих хөдөлгөөн удааширдаг байлаа. Шинэ гүүр ашиглалтад орсноор зорчих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top