x

Д.Сумьяабазар: Иргэдээ бухимдуулсандаа, дутуу хийсэн зүйлүүдийн төлөө уучлалт хүсч байна

Хотын дарга Д.Сумъяабазар чөлөөлөх хүсэлтээ өгчөө. Энэ тухайгаа өчигдөр орой сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 

Д.Сумъяабазар: 

-"Нийслэлийн Засаг даргын ажлаа авснаасаа хойш Эрх зүй, Эдийн Засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийг бий болгохыг зорьж, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрж, өссөн Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө ажиллахыг хичээлээ.

Ажлаа 2020 оны аравдугаар сарын 23-нд хүлээж аваад, Улаанбаатар хотод сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үүссэн, тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж ажиллахаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог УИХ-д анх удаа байгуулж, эрх зүйн хүрээнд шинэчлэлүүдийг хийхэд анхаарч ажиллалаа.

Коронавирусийн хүнд хэцүү үе байсан хэдий ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж чадсан. Ингэснээр нийслэл хот анх удаа бонд гаргах эрхтэй болж, энэ нь ажил хэрэг болоод явж байна. Мөн анх удаа Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгууллаа. Тооцоо, судалгаатай байж хотын тулгамдсан асуудлыг урт болон дунд хугацаанд шийднэ. Энэ байгууллага дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж байна.

Ажлаа авснаас хойш коронавирус, жагсаал цуглаан, үерийн нөхцөл байдал гээд олон амаргүй үетэй нүүр тулсан. Эдгээрийг УИХ, Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудтай, иргэдтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж даван тууллаа. Хот бол нэг нам, хэсэг бүлэг хүмүүс, нэг хүний удирдлагаар явдаг зүйл биш.

Хотын тулгамдаж байгаа асуудлыг УИХ-ын түвшинд, хууль, эрх зүй түвшинд шийдэж, Улаанбаатар хотын багц хуулийг батлуулах нь хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх суурь нь болно. Эрх зүй, эдийн засгийн чадамжгүйгээр бидний хүсээд байгаа хотыг бий болгох боломжгүй.

Дараагийн Хотын дарга энэ чөдөр, тушаанд битгий автаасай. УИХ, Засгийн газрын түвшин дэх бидний ойлголцлыг үргэлжлүүлж яваасай. Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүй байх түүхэн шийдвэр гаргасныг үргэлжлүүлж, хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйн чадамжийг сайжруулж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд хотын эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, зөвшөөрөлгүй гарааш, хашаа хайсыг чөлөөлж, ногоон байгууламжаа нэмж, явган замаа өргөжүүлэн, стандарттай болголоо.

Автобусны худалдан авалттай холбоотойгоор иргэдийгээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Автобуснуудыг Сүхбаатарын талбайд ил тавьж, иргэддээ танилцуулж, шаардлага хангахгүй бол буцаах болно гэдэг байр суурьтай байснаа хэлье. Хууль хяналтын байгууллага шалгаж, хууль, дүрмийн хүрээнд шийдэх ёстой.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах учиртай. Зам засварын ажлуудыг дуусгах шаардлагатай. Мөн хотын хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтыг түргэсгэх бондын ажил, Сэлбэ гол дагуух зөвшөөрөлгүй барилга, байгууламжийг буулгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан далангуудыг яаралтай байгуулах хэрэгтэй байна.

Хотын ажил цаашид зогсолтгүй үргэлжлэх учиртай. Иймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж, хотын ажлыг эрчимтэй явуулах үүднээс ажлаа өгч, дараагийн Хотын даргыг томилохыг хүслээ.

Намайг дэмжиж, хурцалж, шударгаар шүүмжилж ирсэн хүн бүрд талархал илэрхийлье. Хот гэдэг бол нэг хүний ажил биш. Надтай мөр зэрэгцэн ажилласан нийт төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ талархаж байна. Өөрийн хүсэлтээр, ёс зүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорч байгаа тул уг шийдвэрийг минь бүү улс төржүүлээрэй.

Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Төрийн ажил, хотын ажил цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Мөн согтуугаар хүн дайрсан гэх асуудал огт байхгүй. Би архи амсаагүй жил орчим болж байна.

Автобусны асуудлын хувьд "Эрдэм транс", "Тэнүүн-Огоо" компанийн захирлуудтай би нэг ч уулзаж байгаагүй. Энэ компанийн үйл ажиллагааг, хувийн хэвшилтэй холбоотой асуудлыг дэмжиж корпорацийн зохион байгуулалттайгаар ажиллах нь зөв юм гэдгийг Д.Амарбаясгалан дарга өөрөө санаачилсан шүү. Ногоон автобуснаас болж иргэдээ бухимдуулсандаа, хүмүүсийн дутуу дулимаг хийсэн зүйлүүдийн төлөө уучлалт хүсэж байна. Энийг нууж хаагаад өнгөрүүлэлгүй, автобуснуудыг хүлээж авалгүйгээр Сүхбаатарын талбай дээр бүгдийг нь ил гаргаж ард иргэдийн сэтгэл санаанд нийцэж байгаа бол хүлээж авна, үгүй бол бүгдийг нь буцаана гэсэн байр суурьтай байсан. 

Хотын даргын ажил үнэхээр хэцүү юм байна. Дараагийн хотын даргаа хайрлаарай даа. Хүний төлөө ажиллаж байгаа учраас буруу шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Би цэвэр өөрийнхөө хүсэлтээр ёс зүйн хариуцлагаа хүлээж байна. Би бол ард түмнийхээ өмнө цолоо дуудуулдаг Монгол Улсын аварга хүн шүү дээ. Энэ цол надтай насаараа явна. Тийм учраас би ард түмэндээ хүндэтгэлтэй хандах ёстой. 

Надад Богд ууланд газар байхгүй,  0.07 га газар ч байхгүй. Зуслангийн байшин ч байхгүй. 

Акуа гарденыг нураана. Шүүхийн шийдвэрийг дагаад захирамж гарсан. Дунд нь 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр  зүгээр байсан газрыг цуцалсан шийдвэр гаргасан. Орон нутгийн сонгуулийн өмнө гарсан шийдвэр. Үүний араас та нар яваарай. Ард нь цэвэр эрх ашиг үнэртэж байна, авлигатай холбоотой асуудал байна гэж харж байгаа шүү. Тэр өдрийн шийдвэрийг хараарай. Дунд шатны буюу агентлагийн дарга нарт авлигын асуудал байдаг. Би энд гүлдийж суугаад бонд, автобусны асуудал ярихад надад хэн ч итгэхгүй" гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top