x

Х.Нямбаатар: Зөвшөөрөл олгогдсон байгаа 1,500 гаруй барилгын ажлыг царцаана

Хотын дарга Х.Нямбаатар Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Хотын барилгажилтын талаар мэдээлэл өглөө. ​​​​​​

Тэрээр "Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга, байгууламж барих явдлыг хязгаарлахаар хуулийн төсөлд оруулж байна. 2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Сэлбэ голын орчим, Натур худалдааны төвийн орчмын орон сууцны барилгууд хамгийн төлөвлөлтгүй, Яармагийн дэнж орчмын орон сууцны хороолол ерөнхий төлөвлөгөө болон хотын стандартгүйгээр бетонон ширэнгийг үүсгэлээ.

Сүхбаатарын талбайгаас 800 метрийн зайд байгаа Дөлгөөн нуур орчмыг бетонон ширэнгэ болгоод алдаж байна. Төлөвлөлтгүй барилгажилт Дэнжийн мянга руу үргэлжлэх нь. Тиймээс цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормыг тогтоож, одоо архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдоод байгаа 1,500 гаруй нэгж талбар барилгажилтын ажлыг царцаах, хотын стандарт бүхий өөр газар руу шилжүүлэх зохицуулалтыг хийхээр хуулийн төсөлд оруулж байна" гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн "Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа. Гэвч өдөр тутам нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар зуслангийн болон амины зориулалтаар олгож байгаа 0.07, 0.04 га газар олгож байгаа явдлыг хуулиар бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга, Тамгын газар, Газрын алба газар олгох эрхгүй болно. Энэ нь нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хамаарна.

Захын гурав буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт газар олгох ажил цаашид үргэлжилнэ. Тодруулбал, захын гурван дүүрэгт тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, хүнсний хангамжийн зориулалтаар газар олгоно. 

Харин Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Газрын албад газар олгох эрхгүй болохоор хуулийн төсөлд тусгасан.

Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд л газар олгоно.

  1. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд
  2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх зорилгоор
  3. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олгоно
  4. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт
  5. Царцаагдсан барилгад урд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах холбоотой таван төрөлд газар олгох зохицуулалтыг оруулж байна" гэлээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 8 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 17 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 28 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 36 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top