x

ОХУ-ын гурван иргэн Монгол Улсын хилийг зөрчсөн газраас нэг километр зайд холоос туугдсан шинжтэй 39 адуу байжээ

ОХУ-ын талаас хууль бусаар хил нэвтэрсэн гурван этгээдийн нэг нь анхааруулах буудлагын суманд өртөж, амиа алдсан тухай мэдээлсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Увс аймгийн Сагил сум цахим хуудсандаа оруулжээ.


Увс аймгийн Улаангом сум дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсэг, улсын хилийн дугаар тэмдгийн чиглэлд 2023 оны аравдугаар сарын 17-ны шөнийн 02:00 цагийн орчимд манай талын хилийн инженерийн торон саадын байгууламжийн хажууд морь тургих чимээ гарсныг холоос хилийн манаа илрүүлэн, анхааруулах дохио өгч, Монгол Улсын хилийн тухай хуулийн 48.1.5 (Улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан) дахь заалтын дагуу тухайн чиглэлд нам доор газраас уулын өөд буудахад улсын хил зөрчсөн Оросын Холбооны Улсын нэг иргэн суманд оногдож нас барсан байна.

Үүссэн асуудалтай холбогдуулан хилийн дэглэмийн гэрээг үндэслэн Оросын Холбооны Улсын талтай хилийн уулзалт зохион байгуулан, хамтарсан шалгалт явуулахад хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу морин уналгатай гурван хүн мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчиж, хилийн инженерийн торон саадыг тасалсан, морин уналгатай хоёр хүн тухайн чиглэлээр буцаж оросын тал руу хил зөрчсөн нь тогтоогдсон.

Хилийн зөрчил болсон газрын орчимд буюу хилээс нэг км зайтай олдсон 39 тооны адуу (азарга нь GPS-тэй) эзэн хариулгагүй, холоос туугдсан шинж тэмдэгтэй байсныг илрүүлэн, шалгахад тухайн адуу улсын хилээс 15 километрт бэлчээрлэж байснаа хилийн зүг аравдугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө тасралтгүй туугдсан (GPS-ийн бичлэг, адууны хөлс) нь тогтоогджээ.

Азарганд зүүсэн GPS-ийн мэдээллээр туугдсан замналын дагуу үзлэг хийхэд улсын хилээс зургаан километрт байрладаг эзэнгүй айлын өвөлжөөнд автомашинтай хүмүүс тухайн адууг хашсан шинж тэмдгийг илрүүлжээ.

Хоёр улсын иргэд үгсэн тохиролцож улсын хил дамнуулан мал хулгайлахыг завдсан зөрчилтэй холбогдуулан Увс аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан бүлэг шалгалтын ажиллагаа явуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 36 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top