x

Насанд хүрээгүй охидыг цахим сүлжээ ашиглан садар самуунд уруу татдаг этгээдийг илрүүлэв

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид фейсбүүкийн “Erdenee Erdenee”, “ Doko Diko” нэртэй хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой харилцан нүцгэн зураг болон дүрс бичлэгийг нь авч, улмаар заналхийлэн бэлгийн харьцаанд орохыг санал болгох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг 28 настай, эрэгтэй “П” гэгчийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны 10 цаг 20 минутад Чингэлтэй дүүргээс олж тогтоожээ. 

Дээрх этгээдийн ашиглаж буй гар утсан дээр олон тооны насанд хүрээгүй охидтой харилцсан чат, нүцгэн зураг, дүрс бичлэг хадгалагдсаныг бэхжүүлэн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна.  Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг онцгойлон хүргэж байна.

ХҮҮХДЭД ХЭЛЖ ОЙЛГУУЛАХ 5 ЗӨВЛӨГӨӨ

  • 1. Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх, чиний үе тэнгийн гэж бодсон цахим хаягийн цаана хэн ч байж болзошгүй

  • 2. Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх. Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр, нүцгэн зураг, бие эрхтний зураг гэх мэт

  • 3.Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх. Үсэг, тоо орсон, олон оронтой  нууц үг хэрэглэж байх шаардлагатай.

  • 4.Интернетээс сэжигтэй элдэв бусын программ татаж өөрийн компьютерт суулгахгүй байх.  Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж байдгийг анхаарах хэрэгтэй.

  • 5.Таны мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мессеж, хүсэлт ирсэн тохиолдолд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч өөрийн ойр дотно насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх.

ХҮҮХДИЙН ЦАХИМ ОРЧИН ДАХЬ АЮУЛ ЯМАР ХЭЛБЭРТЭЙ ВЭ?

БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХ:

Зарим судалгаагаар нийт хүүхдийн 6 хувь нь “хувийн” зураг, бичлэгээ алдаж, олон нийтэд тараалгуулсан байдаг. Мөн 25 хувь нь тэдэнтэй холбоотой гарсан аливаа сөрөг цуурхлын хохирогч болсон бол 31 хувь нь бусдад зургаа алдан, хуурамч хаяг дээр ашиглагдсан байна. Түүнчлэн бас нэг санаа зовох асуудал нь бэлгийн дарамт үзүүлэгсдийн 9 хувь нь насанд хүрэгсэд бус, харин хохирогчидтой ижил насны хүүхдүүд байсан байна.

БЭЛГИЙН ХАРИЛЦААНД УРУУ ТАТАХ:

Насанд хүрсэн хүн ямар нэгэн байдлаар насанд хүрээгүй хүүхэдтэй харилцаа үүсгэж, дасгах замаар тухайн хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татах үйл явцыг нэрлэх бөгөөд энэ тохиолдлын талаар статистик үзүүлэлт гаргах, олж илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна. Олон Улсад хийсэн судалгаагаар дөрвөн хүүхдийн нэг нь ийм төрлийн тааламжгүй мессеж хүлээн авсан бөгөөд хөвгүүдээс илүү охидууд хохирогч болох хандлагатай байдаг.

ДЭЭРЭЛХЭХ, ДАРАМТЛАХ:

Цахим орчинд хүүхдийг дээрэлхэх, дарамтлах нь хүний эрхийг зөрчиж буй явдал ч эцэг, эхчүүд үүнийг төдийлөн анхаардаггүй, хүүхдүүд ч өөрийн эрхийг зөрчигдөж байгааг мэдэхгүйн улмаас ихэнх тохиолдолд хэлдэггүй, нууцалдаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас цахим дарамт /cyberbullying/-ийг электрон мессежээр дамжуулах дээрэлхэх, заналхийлэх явдал хэмээн томьёолсон байна.

ХҮЧИРХИЙЛЭЛ, ЭКСТРИМ ҮЗЭЛ, ИНТЕРНЭТ ТОГЛООМ, МӨРИЙТЭЙ ТОГЛООМ:

Цахим орчинд хүүхэд дээр дурдсан шууд аюул заналд өртөхөөс гадна аливаа хүчирхийлэл, хэт үзэл, насанд хүрэгсдэд зориулсан агууламж бүхий материал, веб сайтуудтай тогтмол нүүр тулдаг. Түүнчлэн тоглож буй тоглоомын агуулгууд, мөрийтэй тоглоомын хэлбэр өргөн агуулагддаг нь бас нэгэн аюул занал болж байна. Интернэт тоглоомууд, веб сайтууд хэдийгээр “нас баталгаажуулалт” хийдэг ч тэдгээр нь хангалттай хэмжээнд ажилладаггүй, хуурах боломжтой байдаг тул эцэг эхчүүдийн хараа хяналтыг ихээхэн шаардана. Энэ талаар хийсэн судалгаагаар 12-оос дээш насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь дээрх “нас баталгаажуулалт”-ыг давах техникийн мэдлэгтэй болсон байдаг байна.

САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ:

Насанд хүрээгүй хүүхэд интернэт ашиглах үед учирч болох бас нэг эрсдэл нь санхүүтэй холбоотой. Ялангуяа гар утас ашиглах үед ихэнх аппликейшнууд “in-app purchase” ашиглах үед худалдан авалт хийхийг санал болгодог. Хүүхдэд зориулсан ихэнх аппликейшнуудад хүүхдийг “уруу татах”-аар контентууд агуулагдсан байдаг учир санаатай болон санамсаргүй байдлаар худалдан авалт хийх явдал түгээмэл тохиолддог байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

1. Таны хүүхэд цахим орчинд хэнтэй харилцаж байна, нэр нүүрээ нуусан бэлгийн гаж буруу зуршилтай этгээдтэй харилцаж, түүний санал болгосон үйлдлийг үг дуугүй даган биелүүлж байгаа юм биш биз гэдэгт тогтмол хяналт тавьж, учирч болох эрсдэлийг үнэн зөвөөр хэлж, ойлгуулах.

2. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах

3. Хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох

4. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.

5. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.

6. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах

7. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 10 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 19 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 26 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 30 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 35 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 38 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 33 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top