x

Ц.Уянга: Ногоон автобусны урьдчилгаанд Сангийн яамнаас шилжүүлсэн ₮82 тэрбум төгрөг алдагдсан байна

Ногоон автобусны хэргийг шалгах АН-ын ажлын хэсэг өнөөдөр тайлангаа танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Уянга:

-"Тэнүүн-Огоо ХХК-д нийт шилжүүлсэн мөнгө нь 134.5 тэрбум төгрөг. Энэ мөнгийг Сангийн яамнаас Д.Сумъяабазар даргын хүсэлтээр санхүүжилт хийх эрхийн дагуу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 318 тэрбум төгрөгийн төсвийн багцын 42 хувь тус компанийн дансанд шилжсэн.

134.5 тэрбум төгрөгийг хүлээж авсан "Тэнүүн-Огоо" ХХК нь нийтийн тээврийн газарт дараах байдлаар нийлүүлэлт хийсэн. 

  • 20 дизель хөдөлгүүртэй том оврын автобус 
  • 55 цахилгаан хөдөлгүүртэй том оврын автобус
  • 50 дунд оврын автобус
  • 12 цэнэглэгч нийлүүлсэн. 

Энэ нийлүүлэлтийн нийт үнэ 53 тэрбум төгрөг орчим болж байна. Гэрээний урьдчилгаа гэж шилжүүлсэн 30 хувь буюу 81.6 тэрбум төгрөг алдагдсан асуудал үүсээд байна. 

Зөрчлүүдийг харвал:  

  • Хууль зөрчин шууд гэрээ байгуулсан байж болзошгүй
  • Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа автобусны тоо багассан боловч үнийн дүн өөрчлөгдөөгүй.
  • Цахилгаан автобуснууд техникийн шаардлагын 8 заалтыг хангаагүй боловч хүлээн авсан.
  • Тэнүүн-Огоо ХХК-д хийсэн ажлаас нь 81.7 тэрбумын илүү мөнгө шилжүүлсэн
  • 100 хуучин автобус нийлүүлсэн
  • Зургаадугаар сард орж ирсэн 20ш дизель автобус мөн техникийн шаардлагад заагдсан найман шаардлага хангаагүй ч мөнгийг шилжүүлжээ. 

Хилээр орж ирсэн хуучин 100 автобустай холбоотой ямар ч материал ирүүлээгүй ба хэрхэн санхүүжсэн нь тодорхойгүй. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд, дуустал нь явна. Хэвлэлийнхэн хотын дарга Х.Нямбаатараас 100 ширхэг автобустай холбоотой материалыг, 134 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар учраас 100 хувийн гүйцэтгэлтэй гэж хаасныг тодруулах хэрэгтэй" гэв. 

зураг

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 32 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 41 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 47 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 52 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 56 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 0 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 54 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top