x

П.Эрхэмбаяр: Шүүх шинжилгээний дүгнэлтийг урьдчилан хийсэн БХ-ын сайдын асуудалд хохирогчийн ар гэрээс гомдол гаргана

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хяналтын камерын бичлэгийг амиа алдсан цэргийн алба хаагч Д-гийн ар гэрийнхэнд үзүүлэхээр болсон. Цэргийн анги нийт 8 камертай юм байна. Харин талийгаачийн аав буяны ажил дууссаны дараа 20 хоногийн камер бичлэгийг үзсэн нь дээр гэж үзсэн тул түр татгалзсан байна. 

Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхний мэдүүлгийг өглөө. Цагдаагийн байгууллагаас үзлэг буюу хяналтын камерын бичлэг үзлэг хийх ажиллагаанд оролцох боломжоор хангасан. Хохирогчийн талаас олон цаг шаардсан ажил учраас өнөөдөр бичлэг үзэхээс татгалзлаа. Гэхдээ хяналтын камерын бичлэгийг бүр үзэхээ болино гэсэн үг биш. Хэрэг шүүхэд шилжихийн өмнө бүх хавтаст хэрэгтэй танилцана. Хэргийн газрын үзлэг, холбогдох баримтууд авагдсан байгаа.

Өмгөөлөгчийн зүгээс есөн хүсэлт гаргасан. Ор хөнжил, өмсөж байсан хувцас, хумснаас шинжилгээ авах, гутал, хувцсыг хэрхэн эвхэж тавьсан зэрэг цаашдаа мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой ажлуудыг хийж гүйцэтгэх хүсэлтийг цагдаагийн байгууллагад тавилаа. 

Хавтаст хэргийн баримт, холбогдох эд материалуудыг хадгалах, мөрдөгчийн зүгээс аюулгүй байлгах хүрээнд хүсэлтүүдээ тавиад гарч ирсэн. 

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн учраас талийгаачийн аав, хохирогчийн өмгөөлөгч миний бие хэргийн оролцогч болж байгаа. Хэргийн оролцогч болсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангиар ял эдлэх, эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог. Иймд өмгөөлөгчийн хувьд энэ хүрээд яриагаа өндөрлөхөөс өөр аргагүй.

Хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх үед нууц явагдах ёстой. Хэрэг шүүхийн шат руу шилжих үед нууц биш болно. Тэр хүртэл олж авсан бүх мэдээлэл, бичлэг, шүүх шинжилгээний дүгнэлтийг дэлгэвэл бид нар өөрсдөө хариуцлага хүлээнэ.

Бид хоёр сая камерын бичлэгийг үзэх үзлэгт оролцох байсан. Энэ үзлэг бараг 20 гаруй хоног үргэлжилнэ. Ажил явдалтай байгаа учраас бид нууцын баталгаанд гарын үсэг зурахаас татгалзаж, дараа нь холбогдох шатандаа бичлэгийг үзэхээр болсон" гэв. 

Шүүх шинжилгээний дүгнэлт задлан хийснээс хойш 14 хоногийн дотор танилцуулагдах ёстой. Бид шүүх эмнэлгийн дүгнэлтийг харна. Батлан хамгаалахын сайдын хэлсэн мэдээлэл буюу шүүх шинжилгээний дүгнэлтийг урьдчилан хийсэн асуудал дээр хохирогчийн ар гэрээс гомдол гаргана.

Ар гэр нь уй гашуутай байна. Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байгаа учраас үүнд цензуртай хандаж, нягталж мэдээлээсэй. Талийгаачийн ээжийн биеийн байдал тааруу байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top