x

Барилгын суурийг хэтрүүлж ухсан компанид хашаагаа эргүүлэн татах үүрэг өглөө

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй “Фүжи Девелопмент” ХХК архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргасан.

Уг асуудалтай холбогдуулан өчигдөр /2023.11.21/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллалаа.

“Фүжи Девелопмент” ХХК нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шарын 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, 5, 6А, 6В байрыг ашиглалтад оруулаад буй. Өдгөө Нэхмэлийн шарын долдугаар байр буюу гурван давхар хуучин орон сууцны дахин төлөвлөлт дээр ажиллаж байгаа. Тус байр нь 33 оршин суугчтай байснаас 22–ыг нь өмнө нь ашиглалтад оруулсан барилгуудад оруулжээ. Үлдсэн 11 оршин суугч нь нэг давхартаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг байв.

"УРСДАГ ШАТ, ЛИФТ ХИЙХИЙН ТУЛД ЗААВАЛ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ"

зураг

"Фүжи Девелопмент" ХХК-ийн захирал Н.Мөнхбаяр “Хуучин байр нь 64 метр урттай, өргөтгөлтэйгөө нийлээд 15 метр өргөнтэй, гурван давхар барилга байсан. Бид тус барилгыг буулгаж, хоёр давхар 292 машины далд зогсоол, 70 машины ил  зогсоолтой, дөрвөн давхар үйлчилгээний зориулалттай барилга болгохоор төлөвлөсөн. Энэ 15 метрийн өргөнтэй байранд гарааш төлөвлөх боломжгүй. Мөн урсдаг шат, лифт хийхийн тулд заавал нийтийн эзэмшлийн талбай гаргах шаардлагатай.

Гэтэл 64 метр урттай байрыг 44 метр болгож богиносгох үүрэг өгсөн. Хэрэв ингэж богиносговол нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоол, гарааш, лифтгүй болно гэсэн үг. 15 метрийн өргөнтэй байранд гарааш хийвэл 12 метр нь зорчих хэсэг болно. Тиймээс машин зогсох боломжгүй. Бид нийтийн эзэмшлийн талбай, лифт, аваарын шатны хонгил хийхийн тулд өргөнийг нь таван метрээр сунгах хүсэлт гаргасан. Гэтэл одоо болтол холбогдох байгууллагуудаас шийдвэр, хариу өгөхгүй байгаа” гэв.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Фүжи Девелопмент” ХХК-ийн хариуцаж байгаа дахин төлөвлөлтийн барилгад инженерийн дэд бүтцийн шугам өртөж байгаа тул барилгын уртаас 20 метр хасах шаардлага үүссэн. Тус компани барилгажих төслийн дагуу барилгын тухайлсан зургийг хийхдээ заасан хэмжээнд тохируулан хийх ёстой. Компанийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай гаргана гэж байгаа боловч анх батлагдсан барилгажилтын төсөлтэй уялдахгүй байгаа тул Хот байгуулалт хөгжлийн газраас тухайлсан зөвшөөрлийг олгоогүй” хэмээлээ.

Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагуудаас тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын сууриа ухсан байна.

Тодруулбал, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан. Мөн тус компанид Хотын стандарт, хяналтын газраас болон Хан-Уул дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй хэмээн удирдлагууд хэлэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Уг барилгыг буулгаж, шинээр дахин төлөвлө гэж танай компанид хүчээр тулгаагүй. Тиймээс нийслэлийн бодлого, шийдвэртэй уялдах ёстой. Хан-Уул дүүргийн ЗДТГ, НИТХ-ын төлөөлөгчид, Хот байгуулалт, хөгжлийн газар болон "Фүжи Девелопмент" ХХК-ийн төлөөллүүд зураг төслөө дахин хэлэлцэж, зөвшилцөх хэрэгтэй. Зөвшилцсөний үндсэн дээр хууль ёсны дагуу ажлаа эхлүүлэх ёстой. “Барилга барьчхаад дараа нь зөвшөөрлөө гаргуулчихна” гэсэн ёс бус ойлголтоо аж ахуйн нэгжүүд болих хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс "Фүжи Девелопмент" ХХК-ийг нэн даруй илүү татсан хашаагаа эргүүлэн татаж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top