x

Хүүхдийн орны хүрэлцээгүй байх тул анхан шатны эмнэлгээс зөвлөгөө авахыг хүслээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын Хангарьд ордонд хийсэн мэдээллийн үеэр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын /НЭМГ/дарга П.Эрхэмбулган дараах мэдээллийг хийлээ.

П.Эрхэмбулган:

-НЭМГ-ын энэ долоо хоногийн мэдээгээр амбулаторийн 109,423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9,326 тохиолдолд оношлогджээ. Нийт үзлэгийн 8.5 хувь. Энэ нь өнгөрсөн 48 долоо хоногтой харьцуулахад ихэссэн байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр сүүлийн долоо хоногт томуугийн тархалт алаг цоог буюу улбар шар түвшинд шилжлээ. Нийслэл болон долоон аймагт улбар шар түвшинд хүрлээ. Эмнэлгүүдийн орны ачаалал тасралтгүй нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 2,263 орон дээр томуугаар өвдсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж байна.

Нийслэлийн харьяа байгууллагууд 1,376, ЭМЯ болон бусад яамны харьяа эмнэлгүүд 887 ор дэлгээд байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн 1,213 ор нэмэгдүүллээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж байна. Ажлын өдөр 17:00-21:00, бямба гаригт 12-18 цаг хүртэл ажиллаж байгаа.

Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 08:30-20:00, ням гаригт 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт 3,661 дуудлага ирсний 50.1%  нь томуугийн дуудлага байна.

Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан нөхцөл байдалтай байгаа тул иргэд анхан шатны болон дүүргийн эмнэлэгт хандаж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүүхдээ тэвэрч очсоноор эрсдэлийг нэмэгдүүлж байна. Олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 23 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 32 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 43 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top