x

Баянгол дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Хэлтсийн дарга нарын хамт төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь дүүргийн 64 мянга гаруй өрхийн 252 мянган орчим оршин суугчид хөдөлмөр, халамжийн чиглэлээр хүрч үйлчилдэг юм.

Уулзалтын үеэр дүүргийн хөдөлмөр, Халамжийн үйлилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр “Манай  хэлтэс нь 74 албан хаагчтайгаар дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг. Дүүргийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн  50-иас дээш хувийг хэрэгжүүлдэг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2023 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна.

Тодруулбал, 

  • Хөдөлмөрт бэлтгэх сургалтад 673 иргэн,

  • Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 221 иргэн,

  • Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаанд 383 иргэн,

  • Жижиг зээл олгох арга хэмжээг гурван банкаар дамжуулан 102 иргэнд олгосноос гадна финтек буюу богино хугацааны зээл олгох үйлчилгээнд 230 иргэнийг бүртгэж мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.


Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд дэмжих төсөлд 209 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд 308 аж ахуй нэгж байгууллага, иргэнээс давхардсан тоогоор 1356 ажлын байрны захиалга авч мэдээллийн санд бүртгэснээс гадна дүүргийн ажил хайгч 610 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан байна. Мөн Дүүргийн хэмжээнд шинээр бий болсон 605 ажлын байрны мэдээллийг бүртгэн авч, хөдөлмөрийн нэгдсэн систем Ejob програмд бүртгэсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ болон дэргэдэх байгууллагын алба хаагчидтай уулзаж байна. Та бүхний 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, тайлан мэдээллийг сонслоо. Өрх айл, иргэн бүрд хүрч үйлчилж, төрийн үйлчилгээг үзүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхэн цаашид илүү их хичээж иргэддээ хүрч үйлчлээрэй. Мөн  дүүргийн холбогдох хэлтсүүдтэй хамтран уялдаа холбоогоо сайжруулж ажиллаарай. Дүүргийн зүгээс албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд та бүхнийг дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 59 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 8 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 14 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 19 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 23 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 21 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top