x

Хэргийн газрын үзлэг дуусч, нотлох баримт цуглуулах зэрэг ажил эхэлжээ

Н.Мишигдорж: Хэргийн газрын үзлэг өчигдөр 22:00 цагт дууссан. Өнөөдрөөс мэдүүлэг авах, бусад нотлох баримт цуглуулах зэрэг ажил эхэлсэн

Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан том оврын машин болон суудлын автомашин мөргөлдөж, 60 тоннын ёмкость дэлбэрсэн. Ослын газрын үзлэг, шалгалтын ажлын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж: 

-Дуудлага мэдээлэл хүлээж аваад цагдаагийн байгууллагаас нийтдээ 189 мөрдөн байцаагч үзлэг хийсэн. Мөн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Тээврийн Цагдаагийн Албаны нийт 31 прокурор, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 51 шинжээч хэргийн газрын үзлэгт оролцлоо.

Хэргийн газрын нөхцөл байдлын үнэлгээг түргэн шуурхай хийх үүрэг чиглэл авсан. Олон автомашин шатсан, хэд хэдэн барилга байгууламжид гал гарч хохирол учирсан, хэргийн газрын цар хүрээ өргөн байсан учраас мөрдөн байцаагчийн ажлын хэсэг байгуулан ажиллуулснаар тухайн өдрийн 22:00 цагт хэргийн газрын үзлэг дуусаж, зорчих хэсгийг чөлөөлсөн. 

-Хоёр жолоочийг цагдан хорьсон үндэслэл юу вэ?

-Цагдан хорих бол таслан сэргийлэх арга хэмжээ. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа авдаг арга хэмжээ юм.

Харин хоёр жолоочийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд засан үндэслэл журмын дагуу шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 48 цагийн хугацаатай баривчилсан. Хуульд заасан үндэслэл журмаас гадна хоёр жолоочийн хувьд гурван хүний амь нас хохирсон, хэд хэдэн орон сууцанд гал гарсан, онц их хэмжээний хохирол учирсан тул сэтгэл санааны байдал тогтворгүй, магадгүй өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал давхар үүссэн тул прокурорт мэдэгдэж, шүүхийн зөвшөөрөлтэйгөөр уг арга хэмжээг авсан.

-Батлан хамгаалахын яамны албаны машин ажлын бус цагаар яагаад явж байсан бэ?

-Шалгаж байна. Өчигдөр хэргийн газрын үзлэг дуусаад өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийж байна.

-Амины машин байсан уу, албаны машин байсан уу?

-Албаны машин. Батлан хамгаалах яамны машин байсан. Бүртгэлтэй. 

-"Дашваанжил" компанийг хариуцагчаар татсан уу, шалгаж байгаа юу?

-Энэ компани буруутай юу, үгүй юу, хоёр жолоочийн хэн нь буруутай юм эсвэл хоёулаа буруутай юу, тухайн машин стандартынх мөн үү, зөвшөөрлийн хугацаа нь ямар байв гэхчлэн энэ бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна. "Дашваанжил" компанийг хариуцагчаар татаагүй, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 20 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 24 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 47 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 54 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 16 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 24 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 47 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top