x

Сайн дурын даатгалд галын эрсдэлийг сонгоогүй бол нөхөн төлбөр авахгүй

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн улмаас ойр орчимд байсан аж ахуйн нэгжүүдийн барилга, иргэдийн орон сууц, ил зогсоолд тавьсан иргэдийн автомашин шатаж ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа билээ. 

Иймд галд өртсөн эд хөрөнгийнхөө даатгалын гэрээний бичиг баримтаа гээгдүүлсэн, мөн даатгалын гэрээтэй эсэхээ мэдэхгүй байгаа бол Монголын Даатгалын Холбоонд хандаж зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна. /Утас: 76118001 Имэйл хаяг: info@mia.mn/

Ипотекийн зээл авсан зээлдэгчдийн 10 гаруй хувь нь л даатгалаа хийлгэсэн

Монголын Даатгалын холбоо: 

-"Гал түймрийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон иргэд даатгалын компани руугаа болон манай холбоонд холбогдож зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй. 

Орон сууцаа зээлээр авсан бол анх зээл авахад нь банк даатгал хийлгүүлдэг. Гэвч иргэд эхний хэдэн жилдээ даатгалын хураамжаа төлж байгаад гурав, дөрөв дэх жилээсээ төлөхгүй хаячихдаг. Даатгалын зарчмаараа хураамж төлөөгүй бол нөхөн төлбөр олгож чадахгүй.

Ипотекийн зээл авсан зээлдэгчдийн 10 гаруй хувь нь л даатгалаа хийлгэсэн байна. Тийм жишээ их байгаа учраас хандаж ирэх нь цөөхөн байгаа ч эсрэг байрных нь цонх хагарсан зэрэг шалтгаанаар нэхэмжлэл гаргаж байгаа иргэд байна. 

60 айлын орон сууцанд бол нөхөн төлбөрийг 100 хувь олгохоор шийдвэрлэсэн юм байна. 

Автомашины даатгалын хувьд жолооч өөрөө сайн дураараа даатгалын компанид даатгуулсан тохиолдолд автомашиндаа учирсан хохирлоо барагдуулах боломжтой. 

Уг даатгал нь дотроо осол гэмтэл, хулгайд алдагдах, галд шатах, ус чийгт автах зэрэг эрсдэлийн олон төрөлтэй байдаг ба аль эрсдэлийг сонгож даатгуулах нь жолоочийн өөрийн сонголт. Олон эрсдэлийг сонгох тусам даатгалын хураамж нэмэгддэг. 

Иймд жолооч галд шатах эрсдэлийг сонгож даатгуулаагүй бол нөхөн төлбөр авах боломжгүй гэдгийг Монголын Даатгалын Холбооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 8 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 17 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 23 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 28 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 32 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 35 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 30 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 21 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 25 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 48 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 55 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 17 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 25 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 48 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top