x

Мөрийтэй тоглоомд донтсон 20-35 насны залуус СЭМҮТ-ийг зорьж байна

Мөрийтэй тоглоомд 20-35 насны залуус донтож, их хэмжээний өрөнд орж байна.  Цар тахлаас хойш амьдралаа дэнчин тавьж өрөнд орсон залуусын тоо эрс нэмэгджээ. Энэ талаар NTV телевизийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бэлтгэсэн мэдээллээр, мөрийтэй тоглоом тоглож буй залуусын ихэнх нь боловсролын түвшин өндөр аж. Мөн математикийн мэргэжилтэй байх нь нийтлэг гэнэ. Улмаар тоглоомоос болж өрөнд орсон залуус үүнийгээ аль болох нууцалж сэтгэлзүйчтэй ганцаарчлан уулзахыг хүсдэг байна. Энэ тухай СЭМҮТ-ийн донтолтын зөвлөх, нийгмийн ажилтан Ж.Гинжир “Залуус амьдрах утгагүй боллоо гэж сэтгэлээр их гутардаг. Ийм хүмүүстэй ганцаарчлан ярилцах нь хамгийн чухал. Бид нэн түрүүнд хүнээ аврахын тулд  сэтгэлзүйн эмчилгээ хийж, улмаар  мөрийтэй тоглоомын хор хөнөөлийн сургалт явуулдаг. Ганцаарчлан сургалт явуулахгүй бол бүлгээр хүндрэлтэй байдаг. Энэ бол архины донтолтоос өөр” гэж телевизид ярьжээ.

Мөрийтэй тоглоомд донтсон залуусын хувьд ихэнх нь  хамгийн багадаа таван сая төгрөгөөс 300 сая хүртэл төгрөгийн дэнч тавиад алдсан байдаг аж. Гэхдээ хувь хүний онцлог, хөрөнгийн хэмжээнээс хамаарч сэтгэлзүйн хямрал харилцан адилгүй илэрдэг байна. Жишээ нь, мөрийтэй тоглоомд таван сая төгрөгөө алдаад амиа хорлох оролдлого хийх нэгэн байхад 300 сая төгрөг алдсан ч өрнөөсөө гарах тухай бодож сэтгэлзүйн зөвлөгөө авах, эмчилгээ хийлгэхээр СЭМҮТ-д хандах нь ч бий. Тус төвийн Их эмч  Ж.Гантулга “Гэр бүлтэй болсон, амьдрал нь тогтож боломжийн орлоготой болсон хүмүүсийн хувьд хохирол нь өндөр гарч байна. Оюутан залуусын тухайд орлого харьцангуй багатай байгаа хүмүүс  тав, арван мянган төгрөгөөс эхлэн тоглож байна. Гэхдээ хүмүүс мөрийтэй тоглоом тоглохоороо алдахдаа дасч эхэлдэг юм байна. Энэ бол аюултай” гэсэн юм.

Мөрийтэй тоглоом тоглож улмаар их хэмжээний өрөнд орсон залуусын хувьд СЭМҮТ-ийг зорих нь сүүлийн жилүүдэд ийн нэмэгдсэн болохыг эмч мэргэжилтнүүд ярьж байлаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 23 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 32 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 35 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 30 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 21 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 25 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 48 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 55 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 17 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 25 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 48 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top