x

Виз зөвшөөрлийн 13 үйлчилгээг бүрэн цахимжууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй газрын дарга, мэргэжилтнүүдийн  төлөөлөл өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзлаа.  

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулан, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөв.

Тус байгууллага хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх цахим шилжилтийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ.

Энэ хүрээнд виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 2021 оноос хойш нийт 210 мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж багасч, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгджээ. Мөн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийдвэрлэж байна. Үйлчилгээ бүрэн цахимжсанаар ирж очиход зарцуулдаг байсан 3-4 цагийг хэмнэж, ердөө 30 минутын дотор хүсэлтээ илгээх боломжтой болсон бөгөөд хүсэлтээ хянаж, шийдвэрлэлтийн мэдээллийг мөн л цахимаар хүлээн авдаг болсон.

Б.Энхбаяр: Төрийн үйлчилгээг цахимжуулахад Гадаадын иргэн, харьяатын газар манлайлан ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг бол төрийн албаны цахим шилжилт юм. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй үзүүлэхэд Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны цахим шилжилтийг манлайлж байгаа байгууллага бол Гадаадын иргэн харьяатын газар. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд 15 улсын Элчин сайдтай уулзаж, санал солилцсон. Элчин сайд нарын зүгээс Монгол Улс виз олгох ажлыг цахимжуулж, гадаад улсын иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, аливаа хэлбэрийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шийдвэрлэдэг болсныг надад тухайлан сайшаан тэмдэглэж байсныг энд дурдмаар байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогыг “Go Mongolia” уриатайгаар гадаад, дотоодын аялагчдыг эх орондоо татах чиглэлд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа зөвхөн аялал жуулчлалын салбараас 1 тэрбум ам.доллар давсан орлого олсон. Монгол Улс ганцхан байгалийн баялгаас хамааралтай биш, өөр бусад салбараас ч ашиг орлого олох боломжтой юм гэдгийг энэ үйл явц харуулсан. Үүнд гадаадын иргэн, харьяатын байгууллагын цахим шилжилтийн ажил онцгой чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Нээлттэй, ил тод, шилэн байдалтайгаа хамт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг та бүхэн манаж, сэрж ажиллах энэ үүргээ умартаж болохгүй гэдгийг мөн анхааруулж хэлмээр байна” гэсэн юм.  

Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүллээ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх, цахимаар үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, визийн ангиллыг төрөлжүүлж нэмэгдүүлэх, виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, цахим виз олгох,  визийн хүчинтэй хугацааг уртасгах, цахим үйлчилгээний системийг шинэчлэх, оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авах, визийн мэдүүлгийн хуудсыг цахимаар бөглүүлэх, Immigration.gov.mn цахим сайт 5 хэлний сонголттойгоор үйлчлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн.

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цахим визийн evisa.mn cистемийг ашиглалтад оруулж, Жуулчин /K2/, Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, Дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн 3 ангиллын визийг дэлхийн хаанаас ч мэдүүлэх боломжтой болжээ. Цаашид 64 ангиллын визийг бүгдийг нь цахимаар олгох боломж бүрэн бүрдсэн байна.

Өнгөрсөн онд 82 улсын 31 мянган иргэнд цахимаар виз олгож, нийт 4,4 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 5 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 14 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 25 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 18 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 22 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 45 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 52 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 14 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 22 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 45 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top