x

Баянголын аманд 2,007 айлын орон сууцыг ирэх онд ашиглалтад оруулна гэв

Толгойт дэд төвийн Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын үйл явц, Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцав.

Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34 болон 35 дугаар хороог хамарсан нийт 153.4 га газарт нийгмийн барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар тус дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 28.7 хувьтай байгаа бол Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалт 80 хувьтай явж байна. Бизнес инкубатор төвийг тавдугаар сарын 31-нд ашиглалтад оруулна гэдгийг "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн зохицуулагч Д.Авирмэд хэлж байв.

Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийг ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэнэ.

Түүнчлэн Толгойт дэд төвийн дэд бүтцийн ажлыг дуусахаар уг бүсэд 6.000 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг НОСК-ын Гүйцэтгэх захирал М.Говьсайхан онцоллоо.

Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн бөгөөд дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай юм. Иймээс Баянголын амын 10 га газарт 2,007 айлын орон сууцыг БНСУ-ын ЭКСИМ банкны нэн хөнгөлөлттэй зээлээр төслийг хэрэгжүүлнэ.

Энэ үеэр Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарласан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

2025 он гэхэд 2,007 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 2 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 11 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 18 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 22 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 27 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 30 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 25 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top