x

Дипломат дуулиан томорсоор

Оросын экс-тагнуулч Сергей Скрипалыг охиных нь хамт Англи дахь гэртээ байхад нь химийн зэвсгээр хордуулж, хөнөөхийг завдсан хэрэг даамжирч, томорсоор одоо дипломат “дайн”-ы хэмжээнд хүрчээ.  Дэлхийн түүхэнд олон улсын дипломат талбарт том үйл явдал “Хүйтэн дайн”-аас өөр гарч байсангүй.

Их Британи, АНУ тэргүүтэй дэлхийн 30-аад улс Оросын дипломатчидыг нутгаасаа хөөхөөр шийдсэн. Хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст ОХУ ч мөн хариу мэдэгдэв. Тэд яг л ижил хариу барихаар шийдсэнийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн юм.

ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ОРОСЫН ЭСРЭГ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАВ?

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРНУУД:

БЕЛЬГИ: Их Британитай эрх ашиг, сонирхол нэгтэй гэдгээ батлан харуулахын тулд Бельги улс Оросын нэг дипломатчийг хөөн гаргах тухай тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэв.

ХОРВАТ: Оросын нэг дипломатчийг нутгаасаа хөөн гаргана гэж Хорватын Ерөнхий сайд Андрей Пленкович мэдэгдэв.

ЧЕХ: Чех улс Оросын гурван дипломатчийг нутгаасаа гарахыг шаардана гэж тус улсын Ерөнхий сайд Андрей Бабиш, Гадаад хэргийн сайд Мартин Стропницки нар хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм. Чехийн Гадаад хэргийн яамны албан ёсны твиттер хуудсанд мөн Оросын гурван дипломатчийг “persona non grata” буюу тааламжгүй этгээд хэмээн зарлав.

Зургийн тайлбар: Их Британи Оросын дипломатчийг хөөн гаргахаар шийдсэний дараа Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна

ДАНИ: Оросын хоёр дипломатчийг хөөн гаргана гэж Данийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. “Орос улс Барууны үнэт зүйл, эрхэмлэх зүйлийг үл тоомсорлож, дүрэм журамаар зохицуулагддаг олон улсын хэв журмыг үл хайхарч, заналхийлж байгаа үед Дани улс Британитай нэг байр суурьт бат зогсох болно” хэмээн Гадаад хэргийн сайд Андерс Самуэлсен хэлсэн байна.

ЭСТОНИ: ОХУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташег нутгаасаа хөөн гаргана гэж Эстонийн Гадаад хэргийн сайд мэдэгдэв.

ФИНЛЯНД: Финлянд Оросын нэг дипломатчийг хөөн гаргана гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв.

ФРАНЦ: Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив ле Дриан Оросын дөрвөн дипломатчийг нутгаасаа хөөн гарах шийдвэрээ танилцуулж, тэдэн долоо хоногийн хугацаа олгосон гэж мэдэгдэв. “Халдлага бидний нийтлэг, нэгдсэн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна” гэсэн Европын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ийм шийдвэр гаргаж буйгаа тэрбээр онцолжээ.

ГЕРМАН: Германы Гадаад хэргийн сайд даваа гаригт /2018.03.26/ мэдэгдэл хийхдээ, Оросын дөрвөн дипломатчийг нутгаасаа гаргана гэсэн юм.

УНГАР: Унгарын Засгийн газар мөн л Оросын нэг дипломатчийг нутгаасаа гарах шаардлагыг ОХУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлсэн байна. “Сонгогдсон” дипломатч нь мөн тагнуулын ажиллагаа явуулсан гэж буруутгажээ.

ИРЛАНД: Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргах болсон тухай Ирланд Гадаад хэрэг, худалдааны сайд Саймон Ковени өнгөрсөн мягмар гаригт /2018.03.27/ мэдэгдэв.

ИТАЛИ: Ром дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтныг нутгаасаа албадан гаргах тухай Италийн Гадаад хэргийн сайд мэдэгдэв. Энэ нь Их Британитай эрх ашиг, сонирхол нэг бөгөөд Европын холбоо болон НАТО-гийн хамтын ажиллагааны хүрээнд авч буй арга хэмжээ гэж тайлбарлав.

ЛАТВИ: Нийслэл Рига дахь Оросын компанийн төв салбарыг удирддаг нэг иргэнийг болон өөр нэг дипломатчийг нутгаасаа хөөн гаргана гэж Латвийн Гадаад хэргийн сайд мэдэгдэв.

ЛИТВА: Тус улсын Гадаад хэргийн сайд Линас Линкевичус Их Британийн шийдвэрийг хүндэтгэж, Оросын гурван дипломатчийг хөөв. Түүнчлэн Оросын 21 иргэний эсрэг хориг тавьж, өөр 23 иргэнийг Литвын хилээр нэвтрэхийг хроригложээ.

ЛЮКСЕМБУРГ: Тус улсын Гадаад хэргийн сайд Москва дахь Элчин сайдаа эгүүлэн татаж буйгаа мэдэгдэв.

НИДЕРЛАНД: “Химийн зэвсгийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээгээд, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Оросын хоёр дипломатчийг нутгаасаа гаргах тухай мэдэгдэв.

ПОЛЬШ: Польшийн Гадаад хэргийн сайд Оросын дөрвөндипломатчийг нутгаасаа хөөн гаргахаа мэдэгдэв.

РУМЫН: Румыны Гадаад хэргийн яам албан ёсны твиттер хуудсандаа Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргаж буйгаа бичив.

ИСПАНИ: Испани улс Оросын хоёр дипломатчийг хөөв.

ШВЕД: Оросын нэг дипломатчийг хөөж буйгаа мэдэгдэв.

 

ЕВРОПЫН ХОЛБООНЫ БУС ОРНУУД:

АЛБАНИ: Албанийн Гадаад хэргийн яамнаас албан ёсны мэдэгдэл гаргаж, Оросын хоёр дипломатчийг хөөж буйгаа мэдэгдэв. Тэднийг “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж, дипломат эрх ямбанд тохирохгүй үйлдэл гаргасан гэсэн байна.

АВСТРАЛИ: Оросын хоёр дипломатчийг Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж нутгаасаа хөөх шийдвэр гаргав. Тэднийг долоо хоногийн хугацаанд Австралийн нутаг дэвсгэрээс гарахыг шаарджээ.

КАНАД: Оросын дөрвөн дипломатчийг хөөн гаргахаар шийдэв. Канад улсын аюулгүй байдал, ардчилалд заналхийлсэн үйлдэл гаргасан гэх үндэслэлээр ийнхүү шийджээ.

МАКЕДОН: Экс-тагнуулч Скрипалын хэрэгтэй холбоотойгоор Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргаж буйгаа Македоны Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв.

МОЛДАВ: Тус улсын Гадаад хэргийн сайд Оросын гурван дипломатчийг нутгаасаа гаргаж буйгаа мэдэгдэв.

МОНТЕНЕГРО: Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргаж буйгаа мэдэгдэв.

НОРВЕГ: Английн Салисбюри дэх халдлагын хариуд Норвег Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргах шийдвэр гаргажээ.

УКРАИН: Ерөнхийлөгч Петро Порошенко Оросын 13 дипломатчийг нутгаасаа хөөн гаргаж буйгаа мэдэгдэв.

АНУ: Тагнуулын агент хэмээн тодорхойлсон Оросын 60 дипломатчийг хөөж буйгаа Цагаан ордон мэдэгдэв. Түүнчлэн Сиаттл дахь Оросын Дипломат төлөөлөгчийн газрыг хаасан нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй хамгийн хүчирхэг акц гэж болно.

Б.НАНДИН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 51 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 0 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 6 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 11 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 15 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 19 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 13 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top