x

Н.Учрал: Эмийн жорыг E-Mongolia системээр олгодог болж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Н.Учрал:

-"2023 оны арванхоёрдугаар сард эрүүл мэндийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, ЦХХХЯ хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох бололцоогоор хангалаа. Үүнд:

1. Бүх төрлийн эмийн жорыг E-Mongolia системд орууллаа. Нэг жилийн хугацааны эмийн архив хадгалагдана. Жор бичиж буй эмч системд шивж оруулахад жор бичигдэнэ. Үүнийг иргэн эмийн санд үзүүлж, эмээ авах юм.

Эмийн жорыг гараар бичихээр гаргац муутайгаас буруу эм өгөх тохиолдолд гардаг байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр эмийн жорыг хуурамчаар үйлдэж, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан гэмт хэргүүд бүртгэгджээ.

Жороор олгодоггүй эмийг системд оруулаагүй, иргэд эмийн санд ороод шууд авна гэсэн үг. Зөвхөн жороор олгодог эмүүд л системд орсон. Эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл мөн багтсан.

Өрхийн эмнэлгийн систем ХУР системтэй холбогдоогүй байсныг үр дүнд хүргэлээ.

2. Дүрс оношилгооны дүгнэлтүүдийг системд орууллаа. Иргэний дүрс оношилгооны дүгнэлтүүд хадгалагдана. 

3. Шинжилгээний хариу. Иргэн заавал эмнэлэгт очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байна.

4. Хүүхдийн вакцины гэрчилгээ. Хүүхэд тань вакцин хийлгэх шаардлагатайг E-Mongolia системээр түрүүлж мэдэгддэг болно.

5. Амбулаториор эмчлүүлэгчдийн карт. 

6. Жирэмсэн эмэгтэйн хяналтын карт.

7. Эх хүүхдийн дэвтрийг /Ягаан дэвтэр/ цахим болгох ажлыг хийж дуусгалаа.

Өнөөдрөөс эмийн жорыг цахим болгож байна.

Тавдугаар сарын 4-нөөс өмнөөс бусад зургаан системийг долоо хоногийн дараалалтайгаар нэвтрүүлэх юм. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ солилцох боломжтой. Иргэдийн хувийн мэдээллийг хадгалахгүй.

Тавдугаар сарын 4-нд E-Mongolia 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулах үеэр дээрх долоон үйлчилгээ цахимжина.

Одоо туршилтын хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон иргэдэд эдгээр үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар сургалт зохион байгуулж эхэлсэн" гэв.

Эрүүл мэндийн салбарыг цахим болгох төсөл 2015 оноос Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэйгээр эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас уг төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлгэхэд 29 хувь нь хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарч, 1.7 сая долларыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн байна. Үүнтэй холбогдуулаад уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг АТГ-аар шалгуулахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 17 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 26 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 32 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 37 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 41 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 44 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 39 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 30 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 34 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 57 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 4 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 26 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 34 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 57 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ...
Top