x

Америкийн  конгрессыг “цэнхэр давалгаа” хучлаа

/Борооноор санал өгөхөөр дараалсан сонгогчид/

“Цэнхэр давалгаа” Трамп болон Орос-Америкийн харилцааг арчих уу?

Хортой Ерөнхийлөгч

“Цэнхэр давалгаа” яаж ийгээд Америкийн хучаад авлаа. Арваннэгдүгээр сарын 6-ны Конгрессын завсарын (тэгш тоотой жилүүдэд явагддаг сонгууль, өндөр жилүүдэд тэр нь Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагддаг учир бүх нийтийн үндэсний сонгууль гэгдэнэ) гэх сонгуулиар бүгд найрамдахчууд (газрын зураг ба диаграммд улаанаар тэмдэглэгддэг) Сенатын хяналтаа бататгав. Харин ардчилагч нар (хөх буюу цэнхэр өнгөөр тэмдэглэгддэг) Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд олонх болж чадлаа.

Шинжээчид үүнд тайлбар хийж эхэллээ. Нэг хэсэг нь  ардчилагч нарын ялалт зайлшгүй гэх. Цагаан ордонд Ерөнхийлөгч нь суудаг намууд дандаа л доод танхимын сонгуульд ялдаг. Ер нь америкчууд гүйцэтгэх (Цагаан ордон) ба хууль тогтоох (Конгрессын хоёр танхим) засаглал нэг намын гарт байхад дургүй гэж бас хэлж буй. Жишээлбэл Клинтоныг Ерөнхийлөгч байсан 1994 онд  бүгд найрамдахчууд хоёр танхимд ялсан байв.

Бусад шинжээчид ньТрампаас  л боллоо гэх. Хэт хортой Ерөнхийлөгч аж. Тэр  намынхнаа “хордуулжээ”. Нам дотор Трампын дэмжлэг 90 хувьтай л даа. Гэхдээ  сонгуулийн дүнд Трампын чансаа нь нам бусчуудын дунд ямар байгаа нь чухал байлаа. Энд Цагаан ордны эзэн асуудалтай.

Gallup төвийн мэдээгээр, сонгуулиас хоёр сарын өмнө Трампын чансаа 33-39 хувь байв, харин  CNN есдүгээр сард тэр 31 хувийн дэмжлэгтэй гэсэн байв. Ардчилагч нар тоогоор бүгд найрамдахчуудаас илүү байсан болохоор “бие даагч нарыг” татах хэрэгтэй байсныг Трамп хийж чадаагүй бололтой.

Бас нэг шалтгаан нь Трампынхны эсрэг өргөн цар хүрээтэй мэдээллийн дайн болов. Ардчиллын талынхнаар бол Америкийн үздэггүй “ёс зүйгүй” гэсэн үгийг гол уриагаа болгосон гэнэ. Мөн түүний дээрэмчин маягийн үг яриа ба улс төрийн эсрэг талынхныгаа доош хийх эрмэлзэл нь дэндсэн юм байх. “Шарлоттсвилль дэх бамбар ба үхэл, хил дээрх тонд суулгасан хүүхдүүд. Худал хуурамч, эмэгтэйчүүдэд дээрэлхүү, хуулийн дээдлэлд халдсан халдлага энэ бүгд нь манай Ерөнхийлөгчөөс. Тэр нь унтаж буй аваргыг сэрээлээ. Америк түмэн эцсийн эцэст хөдөллөө” гэж Холбооны мөрдөх товчооны захирал асан Коми бисэн байна.

“Зөвөөр харуулах”

Энэ бүх “соёолж” дээр ардчилагч нарт талтай хэвлэл мэдээл идэвхтэй ажиллаа. Тэд Трампын бодлогын сөрөг хүчин зүйлийг идэвхтэйгээр гаргаж байлаа. NBC, CBS, ABCтелевизийн орйон мэдээний цагаачдын асуудалд зориулсан оройн мэдээний цагийн 90% нь Трампыг шүүмжилж байв. Цагийн 44% нь Трампын бодлогын хохирогч нарт, дөнгөж 0,5 % нь цагаачдын гэмт хэргийн хохирогч нарт зориулагдсан байв.

Энэ бүх байдлыг “зөв” хүмүүсийн ирэлт л зогсооно гэж либерал хэвлэлүүд бичиж, ярьж байв. Bloomberg  редакцийн өгүүлэлдээ, “Ардчилсан Конгрессын төлөө сонгууль л ганц зөв зам” гэсэн байв.

Америкийн Ерөнхийлөгч өөрийн твиттерийг ашиглан энэ бүгдийн эсрэг тэмцэж, өөрийн засаг барилтын үр дүнд  сэтгэлийн хөөрлийг нь чиглүүлэхээр оролдсон. “Өнөөдөр  бүгд найрамдахчуудын буянаар АНУ-ын эдийн засаг манай орны түүхэнд байгаагүй сайн байдалд байна. Эцсийн эцэст Америкийн хотуудад найдвар орж ирлээ. Намайг сонгосон цагаас хойш бид 4,5 сая ажлын байр бүтээлээ. Зөвхөн сүүлийн сард тэдний тоо 250 мянгаар нэмэгдлээ.  Ажилгүйдлийн төвшин сүүлийн 50 жилд хамгийн доод хэмжээнд байна” гэж Трамп сануулж байв.

Мөн тэрбээр татварын хэмжээг буулгасан нь америк бүл бүрт жилдээ 2000 орчим долларын хэмнэлтйг гаргалаа гэж хэлээд ардчилагчид ялсан тохиолдолд тэд дахиад Америкийг эдийн засгийн хямралд орууулна хэмээн сануулж байв.

Гэтэл зарим шинжээчид, Трампыг залж байна. Обамагийн үйл ажиллагааны үр дүнг хулгайлсан гэх мэтээр хэлж байлаа. Хоёрт, нийгэм, эдийн засагтай холбоотой бүх асуудлыг тэр сонгогчдын төлөө хийгээгүй гэв. Гуравт, сэтгэлийн  зүйн дайралт нь баримтуудаас давж чаджээ. 

Одоо гол асуудал!

Цэнхэр давалгаа Трампын  засгийн гуйваж буй үндсийг арчих уу гэсэн гол асуудал үүсээд байна.

“Угаалаг” нэг  үгээр импичментийн талаар яригдахгүй гэж Конгрессын Ардчилсан намын жигүүрийн тэргүүн Ненси Пелози хэлсэн байгаа.  Төлөөлөгчдийн танхмыг хяналтдаа авсан тэд хороодын тэргүүнийг аваад Ерөнхийлөгчийг огцруулах бүхий л чармайлтаа гаргах нь ойлгомжтой. “Төлөөлөгчдийн танхмын  ардчилагч нар Трампын захиргааны талаар олон мөрдөн шалгалтыг явуулах нь ойлгомжтой. Тэд Трампын ашиг орлогын татварын мэдүүлэгийг шаардана. Тэр цагт хэнээс тэр хэдийг авсан нь тодорхой болох юм. Импичментын  үндэслэлийг олоогүй Мюллерын комисс тэндээс шинэ түлхэцийг авна. Ардчилагчид ялсан тохиолдолд АНУ-ын улс төрийн халуурлыг “буулгана” гэж Ненси Пелози хэлж байсан нь худлаа л даа.

Гэхдээ импичмент бүгд найрамдахчууд давамгайлсан Сенатыг давахгүй нь ойлгомжтой. Харин ардчилагчдын давалгаа Трампыг арчиж чадахгүй ч 2020 онд түүнийг дахин сонгогдох үндсийг нь эвдэх бүрэн чадвартай. Нэгдүгээрт тэд Трампын бүх санаачлагыг унтраана. Ер нь ойрын хоёр жилд  хууль тогтоолтод онцын өөрчлөл хийгдэхгүй.  Конгресст эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, зүүний ардчилагчид өөрсдийн эхлүүлсэн “бэлгийн дарамт” компаниа   улстөрч эрчүүдийн эсрэг үргэлжлүүлэх байх. Эрэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах  хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай.

Москва энэ бүгдийг  анхааралтайгаар харж байх болно. Америкийн дотоодын улс төрийн истемийн тэмцэл ийнхүү хурцдаж байгаа нь тэдэнд системтэй гадаад бодлого явуулах боломжийг өгөхгүй учраас оросуудад ашигтай байж болох юм. Өөр нэг хэсгийн шинжээчид ардчилагч нарын ялалт нь үнэхээр доод төвшинд байгаа орос-америкийн харилцаанд ямар ч ашиг өгөхгүй гэв.

Дотоодын тэмцэлдээ живж буй Трамп  дараагийн сонгуульд хэрэгтэй оноог  олон улсын төвшнөөс хайхад хүрнэ. Гэхдээ л Орос-Америкийн харилцаа сайжрахгүй нь ойлгомжтой болж байна. Хятадтай худалдааны дайн, Ирантай хоригийн дайн хурцдах болов уу. Дэлхийд тогтвортой байдал бий болно гэдэг найдлага ч энэ бүгдээс үүдэн унтрах юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 54 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 3 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 9 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 14 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 18 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 21 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 16 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top