x

Ирак: Америк асуудлыг гаргаж, харин Орос түүнийг шийдэж байна

Иракийн "Саут Аль-Айрак" сонинд Рашид Салман (Rashid Salman) Ойрхи Дорнод дахь АНУ-ын бодлогыг бичихдээ ухаан муутай Рейган, том, жижиг Бушууд, хорлогч Обама, солиот Трамп гэх мэтээр үг хайрлалгүйгээр Америкийн лидерүүдийг нэрлэсэн байна. Хийсэн эмх замбараагүй байдлынхаа төлөө хариуцлага хүлээдэггүй гэж тэр Америкийг үзэн яджээ. Харин Орос бол дайныг эхлүүлдэггүй, түүнийг дуусгадаг. Учир нь Путин түүнийг тойрсон Лавров мэтийн ухаантнууд эхлээд бодоод, дараа нь хийдэг хэмээн тэр магтжээ.

Рашид Салман (Rashid Salman):  Ухаан муутай Рональд Рейган ба том Жорж Буш, бага Жорж нарын үед Ази, Ойрхи Дорнод, Африкт дайн, эх захгүй байдал эхэлсэн юм. Дараа нь ваххабист “Исламын улс” бүлгийн зуучлалтайгаар, хорлогч Обама өөрийн тэрслүү номлолтойгоо (шууд бусаар хутгалдан оролцох) гарч ирлээ. Түүний хэрцгийлэл нь Рональд ба Бушийнхнаас хамаагүй давсан.

Ухаан муутай Рейган өөрийн туршуул Саддамаар дамжуулан Саудын Арабын мөнгөөр Ирантай дайныг эхлүүлсэн юм. Харин том Буш өөрийн туршуул Саддамд Кувейтыг эзлэх ногоон гэрэл өгснийхөө сүүлд түүнд дайн зарласан юм.

Бага Буш бөөнөөр устгах зэвсэг гэсэн худал хуурмагийнхаа тусламжтайгаар Иракийг түрэмгийлэн эзлээд  бүх аллага, эвдлэн сүйтгэлийнхээ дараа “гольф тоглоод алдсан мэт” төрхтэйгээр уучлал гуйсан.

Хорлогч Обама тэр бүх хутгалдааны дараа Аль Сауд ба ваххабит булангийн мөнгөөр “Исламын улс” бүлгээр дамжуулан Ирак, Сири, Ливид  бөөнөөр аллага ба сүйрлийг гаргасан юм.

Йемены хувьд бол, тэнд хорлогч Обама ваххабит Булангийн эвслийг толгойлон хүн ардыг эмнэлэг, гэр орон, зах дээр хөнөөн устгалаа. Тэдний тогтоосон бүслэн хаалт нь гэм зэмгүй хүмүүсийн хоол хүнс, эм тариа, ус ундааг хясан хааж үгүй болголоо.

Түүнийг залгамжлагч-солиот Трамп Йеменд хорлогч Обамагийн замаар оров. Кассетийн бөмбөг хэрэглэсэн АНУ, Их Британи, Франц, Германы бөмбөгдөлтөөр хүмүүс үй олноор хөнөөгдсөнийг хүмүүнлэгийн байгууллагууд, НҮБ хэлж байсан ч Трамп өөрийнхөөрөө зүтгэж байна. Америкийн учруулсан сүйрэл хоорол харагдаж байгаа ч өөрийн бүтэлгүй бодлогоо өөрчлөхийн оронд Вашингтон бусдыг буруутгаж байна. Тэр нь дэлхий дэх Америкийн ноёрхолоор “Хэн ирж аврах вэ” гэсэн хүлээлттэй ард түмнүүдийн үзэн ядалтыг төрүүлж байна.

Путин Оросын засагт гарч ирэн өөр шигээ ухаалаг  хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн. Нэн түрүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хэлж болно. Тэр цагаас л дайны эхлүүлдэггүй, харин Сири зэрэг газар дайныг зогсоох Оросын түрэлт  эхэлсэн юм.

Орос дипломат томоохон ялалтыг амслаа. Түүний нэг нь Сири дэх “Исламын улс” бүлэгтэй хийсэн тэмцэл юм. Мөн дайныг зогсоох Оросын санаачлага нь  нэлээдгүй газар авлаа.

Ваххабитийн Булан нь Америкийн түшиг тулгуур нь бөгөөд учир нь булангийн авлигад идэгдсэн хаад ноёдыг АНУ хамгаалан хайцаалж байгаа. Гэтэл хэрэг явдалд Оросын дипломатын оролцоо орж ирлээ. Оросуудын зорилго нь АНУ-ын эвлэрүүлж чадаагүй Катар ба Саудын Арабыг эвлэрүүлэх чармайлт байгаа.

Ойрхи Дорнодод Оросын нөлөө нэмэгдсэнээр, Москва өөрийн зэвсгээ хурдан худалдан ард олон ба Засгийн газар нь Америкийн хүчирхийлэл ба тэнэглэлээс ядарсан орнуудтай худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх боломжтой болж байна.

Өөрийн ээлжинд Хятад улс дэлхийд улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд олон улсын хэмжээнд тэр Оростой хамтран ажиллах болсон нь Америкийн дипломатын хувьд том саадыг үүсгэж байгаа юм.

Дэлхийд Америкийн нөлөө буурснаар, нэг биш удаагийн хориг арга хэмжээ ба Америкийн аюулын улмаас  бүтээгдэн олширсон цөмийн зэвсгээрээ Вашингтонд заналхийлэл хийх хүртэл Хойд Солонгосын  сонирхлыг өдөөж өглөө.

Учир утгагүй хориг арга хэмжээ, байнгын аюул занал нь Ираныг Хойд Солонгос шигээр өөрийн цөмийн зэвсгийг бүтээхэд түлхэж байна. Өөрийн бүтэлгүй бодлогоо өөрчлөхийн оронд АНУ нь Оросын эсрэг хүртэл хориг арга хэмжээг авч байна.

Товчоор дүгнэхэд, тэнэг стратеги нь Америк өөрийн алдаанаас сургамж авдаггүй харин ч тэднээсээ хамгийн дургүй хүргэмээрийг нь давтдаг ба түүгээрээ дэлхий дэх өөрийн нөлөөг бууруулж, дайсан гэдэг Орос, Хойд Солонгос, Иран, Хятадын нөлөөг ихэсгэхэд  тус болж байна.

АНУ-ын засаг захиргаа эрхэмсэг зангаараа, дур сонирхлоороо зүтгэж байна. Муу үр дүн нь дороо л харагддаг ба түүндээ бусдыг буруутгадаг. Харин энэ цагаар Орос эхэлж бодоод, дараа нь сайн үр дүн гаргахаар чармайж байна.

(Зохиогчийн үзэл санаа нь  редакцийн  байр суурийг илэрхийлэх албагүй)

Орчуулсан М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 34 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 37 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 32 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top