x

Ууртай америкчууд Трампт зөвөлгөө өгч байна

АНУ-д дунд ангийн  мөрөөдлийг сэргээх төлөвлөгөө хэрэгтэй. Тэр нь дунд ангид өөрт нь төдийгүй Америкийн гадаад бодлогын  ирээдүйн амжилтад хэрэгтэй гэж nationalinterest.org хэвлэлийн материалд өгүүлснийг дор танилцуулж байна.

АНУ-д өнөөгийн байдалд дургүйцэгч хүн амын төвшин өсч байна

Өнөөгийн Америкийн хүн амын ихээхэн хэсэг (нэн ялангуяа ажилчин анги ба дунд анги) сэтгэл дундуур байна. Улс орны дотоодын байдал нь манай ирээдүйн бодлого, түүгээр ч барахгүй АНУ-ын дэлхийд эзлэх  байр суурьтай хамаатай. Олон улсын аюулгүй байдал, даяарчлалын тогтворжилтод чухал үүрэгтэй. Хэрэв бид  өнөөгийн зам дээрээ үлдсэн тохиолдолд Америкийн гадаад бодлогыг ямар ирээдүй хүлээж байгааг олон хүмүүс урьдчилан хэлэхээр оролдож байна.

Дональд Трамп илүү хувьсгалч гадаад бодлогыг оруулахын төлөө явж ирлээ. Тэрбээр уламжлалт Америкийн  эвслүүдэд эрхэмсэгээр хандан тогтсон байдлаас татгалзахад бэлнээ харууллаа. Тэр нь түүнд сонгуульд ялах боломжийг өглөө! Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон дэг журмыг өөрчлөн эргүүлэхэд сонгогчид юм юмнаас түрүүнд бэлэн байв. Өөрийн хохирол сүйрэлтэй ч, энэ цаг үе нь хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн тогтуун хугацаа байсан ч, өөрийн хувийн амьдралдаа сэтгэл дундуур энгийн америкчууд одоо ямар нэгэн зүйлийг өөрчлөх, түүнийгээ хурдан хийх хүсэлтэй байна.

Үүсэн тогтсон энэ байдлыг улс оронд тулгарсан ноцтой аюул гэж би үзэж байна. Энэ нь Трампын Ерөнхийлөгч байх үлдсэн хоёр жилээс гадна манай үндэстний дэлхийн лидерийн үүргийг өөртөө авахад бэлэн байгаа урт хугацааны ирээдүйд том аюул нүүрлүүлж байна.

Америкчуудын уур хилэн,  гутрал нь нэн түрүүнд эдийн засаг, соёл, цагаачдад гаргах болгоомжлол, замбараагүй байдал ба гудамжны хууль дүрэмгүй үймээн зэргийн ерөнхий нийтлэг мэдрэмжид үндэслэгдсэн байгаа. Үүний дагуу өдрийн улс төрийн дэг нь эхний ээлжинд эдийн  засагт, ажлын сайн байр бий болгоход, мөн америкийн ажилчид тэдний гэр бүлд чанартай амжиргаа өгөхөд чиглэгдсэн байх ёстой. Яг ийм зөвлөмжийг төрийн тэргүүний ажил үйлст дургүйцэн уурлаж байгаа  энгийн америкчууд одоо Ерөнхийлөгч Дональд Трампт өгөх ёстой.  

Америкчуудын уур хилэн, гутрал нь эдийн засгаас үүдэлтэй

Товчоор хэлбэл бидэнд Америкийн дунд ангийн мөрөөдлийг сэргээх  төлөвлөгөө хэрэгтэй байна. Тэр нь зөвхөн дунд ангид ч биш, Америкийн гадаад бодлогын ирээдүйн амжилтад  хэрэгтэй.

Үүнийг эс хийвээс  ирээдүйн сонгуульд  сонгогчид  эрс өөрчлөлт амласан, талархалгүй холбоотнуудаас татгалзсан, манай бүх асуудлыг үүсгэж байгаа орнуудтай холбоо таслах гэсэн нэр дэвшигчийг дэмжих болно. Тийм нэр дэвшигчид  ёс юм шигээр холбооны төсвийг батлан хамгаалах ба гадаад хэрэгт чиглүүлэн “Бидний бүх асуудал олон улсын байдлаас үүдэлтэй” гэдэг юм. Ерөнхийлөгч Трамп амласан бүхнээ биелүүлээгүй байгаа. Тэр цаг уур, Иран, Пакистаны асуудал зэргээр л гэрээ, худалдаагаа тасалсан. Харин олон сэдвээр  өөрийн үзэл бодлоо зөөллөн  илүү уламжлалт гадаад бодлогын үзэлтэй БХЯ-ны  сайд Жим Мэттис, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэтийн хүмүүсийг хүрээндээ оруулсан байгаа.

АНУ нь онцгой үндэстэн гэж бодох хэрэггүй. Тэр үгийг бид олон улсын төвшинд гол тоглогч, тэнд явагдаж байгаа бүх шийдвэрт нөлөөтэй гэж үздэг улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд голчлон хэлдэг. Америк үнэндээ нөлөө бүхий гэж дэлхийд итгүүлэхийн тулд тэр үгийг чангаар хэлэхийн оронд улс орныхоо эдийн засгийн цэцэглэлт, эмх журмыг  хангаж өгөх ёстой.

Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ?

Нэгдүгээрт, Америкийн хоршооллын стратегийг чиглүүлж өгөх ёстой. Хувьцаа эзэмшигчийг биш, ажилтныхаа сайн сайхныг бодох ёстой юм.

Хоёрдугаарт, дэд бүтцийн зарлагын өсөлтийг өдөөж өгөх, шинжлэх ухааны судалгаа ба туршилт зохион бүтээх ажилд хөрөнгө оруулалтыг дэмжих  шаардлагатай.

Гуравт, бага орлоготой америк гэр бүлд тусламж илгээх хэрэгтэй. Гол анхаарлаа тэдний цалин хөлсийг нэмэгдүүлж, ажлын байраар хангахад чиглүүлэх ёстой.

Дөрөвт, боловсролын шинэчлэлийг явуулж, боловсон хүчнийг дахин сургах хэрэгтэй. Бид бүгд л энэ талаар санал нийлэхээс хэтрэхгүй байна.

Тавдугаарт, дээд боловсролыг үнэгүй авах, үнэгүй коллежтай болох боломжийг бүрдүүлэх ёстой. Бидэнд оюутны зээлийн өрийг бууруулж дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Зургадугаарт, бид төсвийн алдагдлыг бууруулах аргыг харахын зэрэгцээ бага цалин хөлстэй хүмүүсийн нийгмийн хангамжийг анхаарах шаардлагатай байна. 2020 бүгд сайнаар эргэнэ гэж найдья"

Зохиогч: Майкл О’Хэнлон

Орчуулсан М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 37 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top