x

Карлос Госныг ​​​​​​​“Ниссан моторс”-ын ТУЗ-ийн даргаас огцрууллаа

Олон жилийн турш Японы бизнесийн салбарт од болж байсан Карлос Госны эрин үе албан ёсоор өндөрлөлөө. Тэрээр санхүүгийн зөрчил гаргасан, авлига авсан шалтгаанаар баривчлагдсан юм. 

Өчигдөр Токиод болсон Ниссан Моторс компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар түүнийг ТУЗ-ийн даргын суудлаас огцруулжээ. Мөн Ниссан Моторс компани мэдэгдэлдээ Госны хэргээс хамааран "Renault"-тай байгуулсан бизнесийн түншлэл нь задрахгүй, хэвээр үлдэнэ гэж мэдэгджээ.

Госн одоохондоо ТУЗ-ийн гишүүнээр үлдэж байгаа ба удирдах зөвлөлөөс бүр мөсөн гаргахын тулд хувь эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх аж.

Харин түүний эзэмшлийн Францын Renault компани шалгалтын дүнг гартал Карлос Госныг гүйцэтгэх захирал хэвээр үлдээх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Карлос Госн 2001 оноос эхлэн Nissan-Renault Alliance бизнесийн түншлэлийг байгуулж, хоёр компанийг хоёуланг нь удирдаж байсан юм. Сүүлд энэхүү бизнесийн хамтын ажиллагаанд Мицубиши Моторс нэгдсэнээр 2016 оноос эхлэн бас тус компанийн ТУЗ-ийн даргын албыг давхар хаших ирсэн юм.

Nissan-Renault-Mitsubishi нэгдлийн ерөнхий захирал Карлос Госныг Японы прокурорууд гэнэт баривчилсан юм. Түүнийг сүүлийн таван жилийн хугацаанд цалин орлогын хэмжээгээ бууруулж тайлагнасан, компанийн өмч хөрөнгийг хувьдаа ашигласан хэрэгт сэжиглэсэн байна.

Карлос Госн Рио де Жанейро, Бейрут, Парис, Амстердамд тансаг хувийн сууц эзэмшиж байснаа албаны бичиг баримтад тусгалгүй нууцалж байжээ. Хэрвээ Гон буруутай нь тогтоогдвол 10 хүртэл жил шоронд хоригдох аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 37 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top