x

“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг боллоо

“Тамхины хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорра Эскаланте болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Боловсролын сайд П.Наранбаяр хэлэлцүүлгийн үеэр аливаа хууль, журам олон нийтэд хүрэхдээ тодорхой ашиг сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч өсвөр насныхны эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй электрон тамхины хэрэглээтэй тэмцэх нь зайлшгүй гэдгийг онцлов. Тэрбээр уг асуудлыг нарийвчлан судалж, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатайг цохон тэмдэглэлээ.

Тэрээр хэлэхдээ: 

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насныхны тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах эрсдэлтэй болохыг тогтоожээ. Ерөнхий боловсролын 13-17 насны суралцагчдын 24.8 хувь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж үзсэн бол 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татсан байна.

Электрон тамхи нь орчин үеийн загварлаг бүтээгдэхүүн мэт харагдаж, өсвөр насныхны сонирхлыг ихээр татаж байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Үүнийг анхаарч, 2023 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Номинчимэг ажлын хэсгийг ахлан 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргуулсан. Мөн Нийслэлийн худалдааны журманд энэ заалтыг оруулж өгсөн нь чухал алхам болсон гэж үзэж байна.

Боловсролын яамнаас 2024 оны сүүлээр боловсролын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тушаал гаргаж, үүнтэй холбоотойгоор сургуулийн орчинд электрон тамхи хэрэглэдэг сурагчидтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургалт нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Электрон тамхины хэрэглээг хязгаарлах үйл ажиллагаа тодорхой сонирхлын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг ч өсвөр насныхны эрүүл мэнд, амь насны аюулыг үл тоож ухрах ёсгүй. Дэлхий нийтэд тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь татварын өсөлт, сурталчилгааг хориглох, олон нийтийн газарт тамхины хэрэглээг хязгаарлах явдал байдаг. Тамхины эсрэг бодлого хэрэгжүүлсэн улс орнуудад хэрэглээ 20-30 хувиар буурсан судалгаа бий. Мөн дэлхийн 37 улс электрон тамхины худалдааг бүрэн хориглох, эсвэл хатуу хязгаарлалт тогтоосон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 10 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 19 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 26 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 30 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 35 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 38 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 33 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top