x

Мүүн Жэ Ин ерөнхийлөгчийн нэр хүнд хурдацтайгаар унаж байна

БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ины нэр хүнд 52,2 хувь хүртэл, урьд өмнө байгаагүйгээр унасан тухай “Korea time's” сонин мэдээлжээ. Өмнөд Солонгосын удирдагчийн нэр хүнд улс оронд нүүрэлсэн нийгэм-эдийн засгийн асуудалтай холбогдуулан сүүлийн 8 долоо хоног дараалан ийнхүү доошилж байгаа юм.

“Мүүн Жэ Ин 2017 оны 5-р сард засгийн эрхэнд гарахдаа тус улсын хамгийн их нэр хүндтэй ерөнхийлөгч байсан, гэтэл тэрнээс хойш бүтэн хагас жилийн дараа тэрбээр сонгогчдынхоо дэмжлэгийг алдаж, сонгуулийн үеэр өгч байсан амлалтаа биелүүлээгүй” гэж сонин бичиж байна. Ерөнхийлөгчийн нэр хүнд ийнхүү унаж байгаа нь үндэсний эдийн засгаа сэргээх гэсэн Мүүн Жэ Ины засаг захиргааны амжилтгүй оролдлогод, мөн өнгөрсөн 10-р сард сүүлийн 13 жилд байгаагүй доод үзүүлэлтэд хүрсэн ажилгүйдэл өсөн нэмэгдэж байгаад ард иргэд сэтгэл дундуур байгаагийн илрэл юм. Судалгааны дүнгээс үзэхэд ерөнхийлөгчийн нэр хүнд 30 хүртэлх насны залуучууд болон жижиг бизнес эрхлэгчид дунд маш доогуур байна. Дээрээс нь ихэнх солонгосчууд Мүүн Жэ Ин бодит байдлаас хэт холдсон, ард иргэд хэрхэн яаж амьдарч байгаа, тэд юунд санаа зовж байгаа талаар ямар ч ойлголтгүй байдаг гэж үздэг болжээ.

"Улс орон нь хүнд цаг үеийг туулж байхад яагаад ерөнхийлөгч Хойд Солонгостой харилцаа тогтоох асуудалд хэт их анхаарал хандуулаад байна гэдгийг ойлгохгүй байна" гэж иргэд өгүүлжээ. Мүүн Жэ Ины засаг захиргаанаас авч хэрэгжүүлсэн нэг шинэчлэл бол долоо хоногийн ажлын цагийг 68-аас 52 цаг болгосон явдал. Энэ 52 цагийн 40 цаг нь ажлын үндсэн цаг, 12 нь илүү цаг гэж тооцогддог. Мүүн Жэ Ины бодож санаснаар энэ өөрчлөлт ажил хөдөлмөр эрхэлдэг солонгосчуудад илүү чөлөөт цагтай байж, хувийн амьдралдаа цаг зав гаргаж, ингэснээр улс оронд төрөлт нэмэгдэнэ гэж тооцоолж байсан, хэдийгээр одоо энэ төлөвлөгөө амжилтад хүрсэн талаар ярих эрт байгаа ч эдийн засгийн үр дагавар нь харагдаж эхлээд байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр ажил олгогчид жилд 11 тэрбум долларын алдагдалд оруулж байгаа юм. Мөн хөлсний ажилчид ч гэсэн алдагдал хүлээхээр болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 17 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 36 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top