x

Гүржийн шинэ Ерөнхийлөгч Саломе Зурабишвили гэж хэн бэ?

Гүржийн эрх баригч “Гүрж мөрөөдөл” намын дэмжсэн, бие даан нэр дэвшигч  Саломе Зурабишвили Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулиар саналын бүх хуудсыг тоолсны дараа ялалт байгуулсан нь тодорхой боллоо.

Гүржийн Сонгуулийн  ерөнхий хорооны  сүүлийн мэдээгээр, Зурабишвили 59,52 хувийн санал (1 147 627 санал) авчээ. Түүний өрсөлдөгч сөрөг хүчний “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намын нэр дэвшигч Григол Вашазе 40,48 хувийн (780 633 санал) дэмжлэгтэй байв. 

Сонгогчдын оролцоо энэ шатанд 56,23 хувьтай байжээ. Гүржийн  Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол  арванхоёрдугаар сарын 16-нд болно. 

Зурабишвили 1952 оны гуравдугаар сарын 18-нд Парис хотноо Гүржийн улс төрийн цагаач, Франц дахь гүржийн нутгийн зөвлөлийн дарга Леван Зурабишвилийн гэр бүлд төржээ. Зурабишвили нь Гүржийн нийгмийн зүтгэлтэн Нико Николазегийн зээ охин юм. 

Тэрбээр 1972 онд Парисын улс төрийн дээд сургуулийг, жилийн дараа нь АНУ-ын Колумбийн их сургуулийг, 1981 онд Парисын Турийн удирдлагын үндэсний сургуулийг тус тус дүүргэжээ. 

Дипломатын карьерыг Зурабишвили Францад 1974 онд эхэлжээ. 1977 он хүртэл Итали дахь Францын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн даргаар, 1977-1980 онуудад НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчдийн  газрын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллажээ. 

1980-1984 онуудад тэр Францын Гадаад хэргийн яамны Судалгаа, дүгнэлтийн төвд, 1984-1988  онуудад АНУ-д суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн зөвлөх, 1988-1989 онуудад Вена дахь Европын хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга, 1989-1992 онуудад Чадад суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар зөвлөх, 1992-1993 онуудад Брюсселийн Евроатлантын зөвлөл дэх Францын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1993-1996 онуудад Баруун Европын холбооны  дэргэдэх Францын төлөөлөгчдийн газрын даргын орлогч, 1996-1998 онуудад Францын ГХЯ-ны  танхимын сайдын зөвлөх, 1997-1998 онуудад Францын ГХЯ-ны  Ерөнхий шалгалтын газар, 1998-2001 онуудад Францын ГХЯ-ны  Стратеги, аюулгүй байдал, зэвсэглэл хураах газар зэрэгт тус тус ажиллаж иржээ. 

Зурабишбили 2001-2003 онуудад Францын  Үндэсний батлан хамгаалахын нарийн бичгийн газарт олон улсын  ба стратегийн асуудал эрхлэн ажиллаж байгаад Гүржид суух Элчин сайдаар 2003-2004 онуудад томилогдон ажилласан байлаа. Гүржийн гуйлтаар, 2004-2005 онуудад тус орны ГХЯ-ыг толгойлж байгаад Саакашвилитэй таараагүйн улмас огцрон өөрийн “Гүржийн зам” намыг 2006 онд Зурабишвили байгуулжээ. 

Тэр 2010 онд Францад  эргэн ирээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд  Ираны асуудлаар тусгай хэсгийг толгойлов. 2012 онд Гүржид  эргэн ирээд  парламентад бие даан нэр дэвшиж депутат болсон байлаа. 

Наймдугаар сард Зурабишвили Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зарласан ба түүнийг эрх баригч нам бүрэн дэмжихээр болсон байна. Аравдугаар сарын 28-нд сонгуулийн эхний шатанд тэр өөрийн өрсөлдөгч Григол Вашазегаас ялимгүй давуу санал авсан нь ялах боломжийг эхний шатанд өгсөнгүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 10 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 19 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 30 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 34 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 37 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 32 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top