x

АНУ-ын гадаад худалдааны алдагдал дээд хэмжээндээ хүрчээ

Сүүлийн 10 жилд хамгийн доод хэмжээндээ очсон АНУ-ын худалдааны алдагдал тооцоолж байснаас хамаагүй хүнд гарав. Хятадын бараатай холбоотой алдагдал шинэ дээд амжилт тогтоолоо гэж Bloomberg мэдээлжээ.

Өмнөх сартай нь харьцуулахад худалдааны тэнцвэрийн алдагдал 1,7%-иар буюу $55,5 тэрбумд хүрэн 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн их хэмжээнд хүрснийг АНУ-ын Худалдааны яамны мэдээлэл харууллаа. Худалдааны алдагдал сүүлийн таван сар дараалан өсчээ. Есдүгээр сард тооцоолж байсан тооцоо $54 тэрбум биш харин $54,6 тэрбумд хүрчээ. Харин Bloomberg агентлагад асуугдсан шинжээчид худалдааны алдагдлыг аравдугаар сард 55 тэрбум доллар хүрнэ гэж байсан юм. 

Үүнд АНУ-ын шар буурцагны экспорт буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Хятадын хариу арга хэмжээ буурцгийн экспортод хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Мөн иргэний агаарын тээврийн онгоцнууд болон тэдний хөдөлгүүрийн нийлүүлэлт аравдугаар сард бас буурчээ. Автомобилийн импорт аравдугаар сард  ажиглалтын бүх хугацаанд хамгийн бага байсан байна.

Харин энэ үеээр нефть болон хэрэглээний барааны экспорт дээд зэргээр өссөн нь "хүчтэй" доллар экспортын нийт өсөлтийг барьж байгаа нь тодорхой юм.

Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний импорт 0,2%-иар нэмэгдэн дээд амжилт үзүүлэн $266,5 тэрбумын хэмжээнд хүрчээ.

АНУ-ын Худалдааны яамны тайланд үзүүлэхдээ, хамгийн их алдагдлыг Хятадтай хийсэн худалдаанаас олсон байна. Тухайн сард Хятадтай хийсэн худалдаанаас олсон алдагдал 7.1 хувиар өсөж, $43.1 тэрбумд хүрсэн бол дараа нь Японтой хийсэн худалдааны алдагдал 57 хувь нэмэгдэж, $6.17 тэрбумд хүрсэн байна.

Улмаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад худалдааны алдагдлаа бууруулах бодлого үр дүнд хүрэхгүй байгааг харуулсан явдал болжээ.

Мөн өчигдөр гарсан өөр нэг тайланд өгүүлснээр арваннэгдүгээр сард Америкийн ажил олгогчид төсөөлж байснаас бага ажлын байр нэмсэн нь эдийн засагт муу нөлөө болсон байна.

Мексиктэй хийж байгаа наймааны худалдааны эргэлтийн зөрөө аравдугаар сард буураад харин Канадтай хийж байгаа наймааны зөрөө бага зэргээр нэмэгджээ. Европтой худалдааны зөрөө нь $10,6 тэрбумаас дээд амжилт болсон $17,6 тэрбум хүртэл Европт ашигтайгаар туссан гэнэ.

Одоогоор АНУ нь Хятадтай худалдааны дайн өрнүүлж байгаа. Долоо хоногийн өмнө АНУ, Хятадын лидерүүд Аргентинд уулзахдаа 90 хоногийн завсарлага авч, энэ хооронд худалдааны шинэ гэрээ байгуулж чадахгүй бол АНУ нь хятад бараа үйлчилгээний экспортод шинэ татвар тогтоох юм.

Гэвч хэд хоногийн өмнө Хятадын Huawei компанийн удирдлагуудын нэг Мэн Ванжоуг Канадад баривчилсан нь Вашингтон-Бээжингийн маргаан гүнзгийрэх эрсдлийг нэмэгдүүлж, хоёр улсын хөрөнгийн зах зээлийг доргиогоод байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 27 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 36 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 42 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 47 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 54 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 49 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top