x

Тайваний сонгуульд Бээжин ялж, Вашингтон хожигдлоо

Тайванийн орон нутгийн сонгуулиар арлын тусгаар тогтнолын төлөөх эрх баригч нам бут ниргэгдлээ. Тэр нь бүс нутгийн байдалд мэдэгдэхүйцээр нөлөөлж  магадгүй.

Өнгөрөгч сард (арваннэгдүгээр сарын 25-нд) явагдсан орон нутгийн сонгуулиар эрх баригч Ардчилсан дэвшлийн нам (DPP) ноцтой ялагдал хүлээлээ. Сонгуульд Хятадын үндэсний нам (Гоминьдан, КМТ) ялав. Энэ нам нь Ардчилсан дэвшлийн намаас ялгаатай нь эх газрын Хятадтай сайн хөршийн харилцаатай байхыг хүсдэг ба хоёр жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулиар ялах сайхан боломж олж авлаа.

Бээжин, Вашингтон хоёр Тайванийн сонгуулийг анхааралтай ажиглав. БНХАУ-ын эрх баригч нар "Ардчилсан дэвшлийн нам" ялагдсанд баяртай байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй харин Вашингтон өөрсдөө ялагдсан мэт л байсан нь ойлгомжтой.

Сонгуулийн өмнө "Ардчилсан дэвшлийн нам" Тайванийн арлын 22 хот, мужийн 13-т нь хяналтаа тогтоосон байлаа. Сонгуулийн дараа тэд зөвхөн зургаан муж, хотод л хяналтаа хадгалж чадсан байна. Тэд Тайванийн нийслэлийн дараах хоёр том Гаосюн, Тайжун хотыг алджээ. Эрх баригч намын гол түшиц байсан Гаосюн хотоо алдсан нь тэдэнд улам ч хүнд цохилт болжээ. Ардчилсан дэвшлийн намд энэ сонгууль том цохилт болсон учраас Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь шууд л намын даргаас огцорлоо.

Ардчилсан дэвшлийн нам ялагдсан нь уг намын ажиллагаанд сонгогчид итгэл муутай болсны гэрч болов. Эдийн засагт асуудал их, эх газрын Хятадтай харилцаа сүүлийн хоёр жилд муудсан зэрэг нь ялагдлын гол шалтгаан болов. Тайваньчууд ардчилал, тусгаар тогтнолд дуртайд эргэлзэх зүйлгүй, гэхдээ тэд Тайванийн хоолойд  энх тайван, тогтвортой байдлыг улам илүү үнэлдгийг сонгууль үзүүлэв. Олон нийтийн санал асуулгаар Цай Инвэнийн чансаа 30 хувиас доогуур байв. Тэр 2016 оны сонгуулийн өмнө Хятадтай харилцаагаа  өөрчлөхгүй гэж амлаж байсан юм. Гэвч амлалтаа биелүүлээгүйгээр барахгүй засагт гарсан эхний өдрөөсөө арлын тусгаар тогтнолоор маш хатуу байр сууринд зогссон билээ. Тэрбээр “нэг улс-хоёр систем” гэсэн хоёр Хятадыг нэгтгэх эх газрын эсрэг зогссон.

Гоминьдан нь Ардчилсан дэвшлийн намыг бодвол БНХАУ-тай эдийн засгийн нягт хамтын ажиллагааны төлөө байгаа. Тэгээд ч БНХАУ-ын удирдлага КМТ намтай хамтран ажиллахын төлөө байгаа.

2008-16 онуудад, Тайванийн засгийг Гоминьдан барьж байхад харилцаа урагштай байсан юм. Хоёр орны лидерүүд Сингапурт саммит хийсэн байв.

Тайванийн болон барууны хэвлэлд энэ сонгууль эх газрын Хятадын дарамтад явагдах нь гэж бичиж байлаа. Эдийн засгмийн шахалт их байсан. Хятад ийм нөхцөлд хамгийн энгийн аргаар хятад жуулчдын тоог эрс буулган шахалт хийдэг. Хятадын жуулчид арлын эдийн  засагт маш чухал.

Одоо олон тооны улс төрийн шинжээчид, 2020 оны сонгуулийн өмнө Хятадын эрх баригчид гоминьданы улстөрчидтэй шууд харилцаа тогтооно гэж үзэж байна. Хэрэв Гоминьдан ялах найдлага нь биелэвэл  хоёр Хятадын хүйтрээд байсан харилцаа аажмаар дулаарах болно гэв.

Вашингтон энэ сонгуульд таагүй хандаж байгаа. Трамп засагт гараад өмнөх Ерөнхийлөгчийн Хятадын талаар барьж байсан бодлогыг өөрчилсөн. Сонгуулийн дараа Гоминьдантай үргэлж сайн харьцаатай явж ирсэн ч одоо уруудах талдаа орлоо. Гоминьдан ялсан тохиолдолд арлыг үргэлж Хятадыг барихад ашиглаж ирсэн хэрэгсэл болгох нь хүндрэх юм. Тиймээс сонгууль дууссан. Бээжин яллаа, Вашингтон хожигдлоо гэж шууд хэлж болно.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 27 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 36 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 42 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 47 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 49 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top