x

Агаарын бохирдлын улмаас эдийн засгийн хохирол $5 их наядаас давав

Агаарын бохирдлын улмаас жил бүр дэлхийн хэмжээгээр 7 сая хүн үхэж, эдийн засгийн хохирол нь $5 их наяд доллар болж байна хэмээн Польшид болсон Цаг уурын бага хурал дээр танилцуулсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ илтгэлд өгүүлжээ.

Итгэлийг зохиогчид тэмдэглэснээр, бид Парисын цаг уурын гэрээнд тусгагдсан зорилтуудыг биелүүлэхэд нэн түрүүнд амьсгалдаг агаарын чанарыг сайжруулан 2050 он гэхэд сая орчим хүний амийг аварч ихээхэн хэмжээний мөнгө хэмнэнэ гэжээ. Энэ нь цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцлийн гол ололтуудын нэг болох ёстой ажээ.

Хүлэмжийн хийн хамгийн өндөр хаягдалтай 15 оронд агаарын бохирдол нь эрүүл мэндийн салбарынх нь хувьд ДНБ-ний 4 хувийн алдагдлыг авчирч байна. Гэтэл Парисын гэрээнд тусгагдсан үүргийг биелүүлэхэд ДНБ-ний нэг хувийг зарцуулахад хангалттай гэнэ.

Даяарчлалын дулаарал ба агаарын бохирдлын гол шалтгаан нь малтмал түлшний хэрэглээ болж байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ бага нүүрс хүчилтэй эрчим хүчний эх сурвалжид шилжих санаачлагыг дэмжиж байгаа ажээ.

"Парисын гэрээ нь эрүүл мэндийн салбарын маш хүчтэй олон улсын гэрээ юм” хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус хэлснийг НҮБ-ын мэдээний төв ишлэн дамжуулж байна. 

"Цаг уурын өөрчлөлт нь хүмүүсийн амьдрал, эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дүнг авчирч байна” гэж Гебрейсус нэмэн тэмдэглэв. ДЭМБ-ын илтгэлд цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэлд улс орнууд эрүүл мэндийн салбартаа хэрхэн дээд зэргийн амжилт олох зөвлөмжийг засгийн газруудад хандан гаргаж өгсөн байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Равдан (66.181.160.68)
    Төсөвт онгой байдал зарлъя цалин тэтгэвэр онцгой зардлаас бусад зардалыг царцааж утааг бууруулхад зарцуулъя э
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 27 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 36 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 42 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 47 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 49 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top