x

Орос: Курилийн талаар бодохоос өмнө алтыг минь эргүүлэн тушаа!

Боломж ямар бэ сэдэв, зөвөөр хэлбэл Курилийн арлуудыг Японд буцаах боломжгүйг цэрэг, улс төр,  эдийн засгийн талаас авч үзэгдсэн байгаа. Зөвхөн асуудлын ёс зүйн талыг ярих л үлдсэн байх. Яагаад япончууд хуучин Зөвлөлтийн зарим орнууд шиг оросууд тэдэнд өртэй гэж зүтгэнэ вэ?

Япондоо нэр хүндтэй хэвлэл "Никкэй" саяхан нутгийн хүмүүсийн дунд нэгэн санал асуулга явуулсан бөгөөд япончуудын 0% нь Курилийн арлуудыг Оросынх гэсэн байна. Хоёр арлыг нь дамжуулан авахад тэдний 5 хувь нь хангалттай байх гэнэ. Токио эхлээд хоёр арлаа аваад дараа нь нөгөө хоёрыг нь нэмэн авах хэрэгтэй гэж япончуудын 46% нь үзсэн байв. Асуугдагчдын 33% нь Москва үг дуугүй энэ асуудлаар буулт хийх ёстой, Путин элдэв яриагүйгээр дөрвөн арлыг буцаах ёстой гэв. Кремль Абэд юу амласныг хэн ч мэдэхгүй харин тэр энэ үеийнхэн “хойд нутаг газраа” буцаан авна гэж Шинзо Абэ хэлж байгаа.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Оросуудын эзэлж авсан гэгддэг дөрвөн арлыг Япон улс өөрийн газар нутаг гэж үздэг юм. Нацист Герман Японы эсрэг дайнд оролцсон гээд Курилийн арлуудыг “бонус” маягаар ЗХУ-д шилжүүлжээ. Хэлж байдгаар, найз нөхдөө сонгохдоо ухаантай ханд, бусдын газар нутаг руу бүү өнгөлз гэдэг шүү дээ. Тэгвэл өөрийн мэдлийн нутаг нь байрандаа л байхгүй юу.

Гэхдээ хэн нь хэндээ өртэй вэ гэдэг асуудалд эргэн орцгоое. Оросын эзэнт улсын алтны нөөцийн мэдэгдэхүйц хэсэг Японд хүргэгдээд “шингэсэн байгааг” тэр болгон мэдэхгүй. Владивостокт байсан цагаантнуудын Сангийн сайд агсан В.И. Моравскийн гаргасан жагсаалтаар хаант засгийн газар, элдэв атаманууд асар их мөнгө хөрөнгийг "10 сая алтан рубль, 170 мянган ам.доллар, 25 мянган фунт стерлинг, 424 мянган алтан франк, 450 мянган мексик доллар" Наран мандах оронд гаргажээ.

Японы "Бэнк оф Токио", "Ёкохама Сёкин Гинко" Оросын сан хөмрөгийн 22 хайрцаг алтан зоосыг Колчакийн генерал Петровоос, Токио дахь Оросын цэргийн атташе Подтягинаас 1,5 сая алтан рубль, атаман Семеноваас 10 сая алтан рублийг “түр хугацаагаар” хадгалахаар хүлээн авсан байв. Цагаантнуудын оролцоотойгоор Японд нийтдээ 200 тонн алт эргэж буцашгүйгээр шингэжээ.

Эргэж буцашгүйгээр гэдэг нь ямар утгаар? Япончуудтай хийсэн гэрээ, бичиг баримтад: "Алтан депозитийн эзэмшигч нь Оросын төрийн Банк бөгөөд анхны шаардлагаар түүнийг шууд Осакогоос Владивостокт авчрах бөгөөд  буцан тээвэрлэсний хөлсөнд 6% нь төлөгдөнө” гэсэн байв.

Атаман Семенов 1922 онд алтыг буцаан авахаар оролдов. Гэтэл тэр одоо хэн ч биш болсон гээд япогчууд татгалзсан ба шүүхээр заргалдсан нь 1929 он хүртэл үргэлжлээд юу ч үгүй төгсөв. Оросын алтыг түр хугацаагаар аван хадгалсан банкуудын тоонд одоо Японы эдийн засгийн бахархал болдог "Мицубиси-банк" байгаа.

Алт нь өнөөг хүртэл Токиод байгаа юм шиг. Өнгөрсөн зуунд муугүй хүүтэй байсан байх. Өнөөдрийн байлаар хэдэн зуун тэрбум доллар болсон биз. Тиймээс Орос, Япон хоёр хэндээ ямар өртэй нь том асуудал юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.159)
    япон ази тивийг самарч хичнээн сая хүний аминд хүрсэнээ ер юманд боддогүй болоод ингэж нэхдэг бх. Ер нь л аймаар үндэстэн юм даа. Хөшөөтийн шинэ нисэх буудал японы мэдэлд хэдэн он хүртэл байх ёстой гэлээ. Яриа хэлцэл, зээл авахдаа болгоомжтой хийж байхгүй бол нэг л өдөр төмсөгдүүлчихсэн бж магадгүй шүү.
    2018 оны 12 сарын 23 | Хариулах
  • Ахмад (43.242.243.39)
    Оросууд тэгвэл алтаа буцааж авах ёстой юм бна.4арлыг өгөөд хэрэггүй ээ ах нар минь тэндээ тив алгасах пуужингаа Америк руу чиглүүлээд зоочих оо наадуул чинь арлаа нэхэхээ болино тэнд чинь орос цэргийн амь үрэгдсэн юм.
    2018 оны 12 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 32 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 41 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 48 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 52 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 57 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 0 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 55 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top