x

Германы “Оны шилдэг сэтгүүлч” олон сэдвээр олон жил худлаа бичдэг байжээ

Германы долоо хоног тутмын "Der Spiegel" сэтгүүл өөрийн шилдгүүдийн нэг, АНУ, Герман бусад орнуудаас олон  жил шилдгийн шагнал авч байсан сэтгүүлчээ “баримтыг гуйвуулсан эсвэл өөрөө зохиосон худал мэдээлэл нийтлүүлж байсан” гэж мэдээлжээ.

Арванхоёрдугаар сарын 19-нд нийтэлсэн мэдээлэлдээ "Der Spiegel" өөрийн компанид долоон жил ажилласан Клаас Релоциус худал зохиомол өгүүллэгүүдээ Германы бусад том сонинуудад хэвлүүлж байсан гэжээ. "Сурвалжлагч, редактор Клаас Релоциус өөрийн бичлэгээ асар өргөн цар хүрээнд худлаа мэдээлэл тарааж, байхгүй баатруудыг зохиомлоор бий болгон уншигчид, мөн мэргэжил нэгтнүүдээ хуурч иржээ. Дотоодын шалгалт явуулан мөн тэр өөрөө хэргээ хүлээсний дараа энэ хэрэг явдлын учир тайлагдлаа.

Өөрийн бичлэгт тэр хэзээ ч тааралдаж, ярилцаж байгаагүй хүмүүсийг гарган тэдний түүхийг тэдний амаар зохион бичиж байв. Релоциус мөн харилцан ярилцлага, ишлэл зэргийг бас худлаар зохиож байв. Der Spiegel сэтгүүл 2011 оноос хойш хэвлэмэл хувилбар ба онлайн хэвлэлдээ түүний  60 өгүүллэгийг  хэвлэжээ. Өөрийнх нь хэлснээр тэднээс наад зах нь 14 материал худлаа бичигджээ.

Түүний бичлэгүүд Cicero, Neue Zürcher Zeitung am Sonntag, Financial Times Deutschland, Die Tageszeitung, Die Welt, Süddeutsche Zeitung, Weltwoche, Zeit Online, Frankfurter Allgemeine Sonntagszeitung зэрэг Германы алдартай хэвлэлд нийтлэгдсэн" хэмээн сэтгүүл мэдээллээ.

Релоциусын худал өгүүллэгүүдээс террорист Исламын улс бүлэглэлд хулгайлагдсан гэх хүүхдүүдийн тухай, шударга бусаар баривчлагдсан Гуантанама шоронгийн хоригдол зэргийн бүтээлүүд нь шагнагдсан байлаа.

Der Spiegel сэтгүүлийн сэтгүүлч 2014 онд Америкт “CNN-ий оны шилдэг сэтгүүлчийн шагналтан” болж, 2017 онд Сербийн эрэн сурвалжлах төвөөс “Алеппо хотод эцэг, эхээ алдсан Ахмед, Алин ах дүү хоёр” өгүүлэгт нь шагналаа өгөн түүнийг тодруулсан байв. Энэ материалынх нь төлөө “Европын хэвлэлийн холбооны шагнал” 2017 онд олгогджээ.

Клаас Релоциус 2018 оны арванхоёрдугаар сарын 4-нд жил тутмын Reporterpreis шагналын хүрээнд “шилдэг сурвалжлагын шагнал” авчээ.

"Шилдэг сурвалжлага” нь Германы долоо хоногийн сэтгүүлд 2018 оны зургаадугаар сарын 23-нд нийтлэгдсэн “Хүүхдийн тоглоом” гэсэн худал сурвалжлага нь байв.

Зохиогч долоон жилийн өмнө 2011 онд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг доромжилсон граффитти зурсан залуу хүүхдийн тухай түүх нийтлүүлжээ. Релоциус тэр түүхээ Сирийн дайны эхлэлийн цэг болсон гэж онцолжээ. Der Spiegel сэтгүүлийн сурвалжлагч 2018 онд “нас бие гүйцсэн хүүхэдтэй” тааралдсан болж таарав. Одоо тэр хүү Дераа мужид Башар Ассадын эсрэг тэмцэж байгаа гэж тэр бичсэн нь эхнээсээ бүгд зохиомол түүх болж таарчээ.

Германы “од” сэтгүүлчтэй холбоотой дуулиан худал материалынхаа төлөө олон шагнал авснаараа хамгийн ихээр шуугиулж байна. “Сэтгүүлчийн эрэн сурвалжлах” нэрийн дор барууны хэвлэлийн явуулж байгаа худал мэдээллийн анхны жишээ нь энэ биш.

Өмнө нь мэдээллийг гуйвуулсан хэргээр CNN телевиз Financial Times сонины өмнө “бөхөлзлөө”. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тухай худал мэдээлэл тараасан гэх заргыг алдсаны дараа CNN телевиз хэд хэдэн сэтгүүлчээ түүний тоонд Пулитцерийн шагналтан Эрих Эрик Лихтблауг халсан байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 32 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 41 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 47 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 52 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 56 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 0 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 54 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top