x

TIME сэтгүүлийн оны ОНЦЛОХ хүн: Редакци, уншигч хоёрын тэмцэл

АНУ-ын нэр хүндтэй TIME сэтгүүлийн редакци 2018 оны хүнээр “Үнэний төлөө дайнд” хэлмэгдсэн гэх хэвлэлийн ажилтнуудын нийтлэг дүр болох Турк дэх Саудын Арабын Ерөнхий консулын газар алагдсан тэрслүү сэтгүүлч Жамаль Хашоггиг нэрлэв. Харин TIME сэтгүүлийн уншигчид нь Дэлхийд алдар нэрээ олсон Өмнөд Солонгосын BTS бойбендын төлөө саналаа өгчээ.

Сонирхолтой нь “Оны хүний” хоёр хувилбар хэзээ ч хоорондоо таарч байсангүй. Сүүлийн жилүүдэд редакци, уншигчид хоёр хэрхэн тэмцэлдэж ирснийг танилцуулья.  

2017: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

2017 онд Оны хүнээр #MeToo хаштаг дор нэгдсэн сексийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд оролцогсод болов. Харин уншигчдийн сонголт нь Саудын  Арабын хаан ширээ залгамжлагч ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд байлаа.

2016: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

2016 оны хүнээр сонгуульд экс Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг ялсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тодорлоо. Уншигчид Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гэсэн сонголттой байв.

2015: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Грекийн өрийн асуудал ба Европын дүрвэгчдийн хямралыг зохицуулах гэсэн зүтгэл нь Германы канцлер Ангела Меркелийг Оны хүн болгожээ. Харин уншигчид Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ардчилсан намын Берни Сандерсийн төлөө саналаа өгчээ.

2014: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

2014–2015 онуудад 11 гаруй мянган хүнийг авч одсон Эбола хижигтэй тэмцсэн эмч нарын нийтлэг дүрийг редакци сонгов. Уншигчид Энэтхэгийн эдийн засгийг сэргээхээр амлан сонгуульд ялсан Ерөнхий сайд Нарендра Модийг илүүд үзсэн байлаа.

2013: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Редакцийн оны хүн болгосон Ромын хамба Франциск Америк тивээс тодорсон анхны гэгээнтэн хамба болсон юм. Мөн тэр анхны иезуит урсгалын төлөөлөгч болов. Уншигчид исламист Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг унагахад чухал үүрэг гүйцэтгэсэн Египетийн өнөөгийн Ерөнхийлөгч, тэр үеийн Батлан хамгаалахын сайд Абдул-Фаттах ас-Сисийг сонгожээ.

2012: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Редакци Барак Обамаг сонголоо. Уншигчид өмнөх оных нь 12-р сард БНАСАУ-ын лидер болсон Ким Чен Уныг оны хүнээр нэрлэлээ.

2011: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Эсэргүүцэл гаргагчийн нийтлэг дүр редакцийн сонголт байв. “Арабын хавар”  хувьсгалт хөдөлгөөн түүнийг гаргаж иржээ. Харин уншигчид тэр үед Туркийн ерөнхий сайд байсан Режеп Тайипу Эрдоганы төлөө санал өгөв.

2010: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Facebookыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг редакцийн сонголт байв. Сүлжээний хэрэглэгчдийн тоо тэр жилд 400 сая хүнээс давжээ. WikiLeaks байгууллагыг үндэслэгч Жулиан Ассанж уншигчдийн сонголт байлаа. Түүний сайт Афганистан, Иракт явуулсан АНУ-ын компанийн тухай олон мянган нууц баримтыг гарган нийтэлсэн билээ.

2009: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

2007-2008 онуудын санхүүгийн хямралаар АНУ-ын Холбооны нөөцийн системийг толгойлсон Бен Бернанке Оны хүн гэж редакци сонголоо. Далдын 4chan веб-форумыг үндэслэгч Кристофер Пул уншигчдын сонголт болсон ба үндэслэл нь хакеруудын эвдэлсэн энэ сэтгүүлийн сайтыг тойрсон дуулиан байлаа.

2008: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны өнгөт арьстан Барак Обамаг редакци Оны хүнээр нэрлэв. Mario, Zelda, Donkey Kong гэх шүтээн болсон тоглоомуудыг зохиосон Японы дизайнер Шигэрү Миямото уншигчдын сонголт байлаа.

2007: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тус орны эдийн засгийг бэхжүүлсэн, дипломат талбайд Оросыг дэлхийн гүрэн болгосон гэдгээр редакцийн сонголт болсон юм. Тэр жил уншигчид поп од, жүжигчин Rain нэрээр алдартай Чон Жи Хунд саналаа өгсөн байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 33 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 42 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 48 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 53 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 57 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 1 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 55 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top