x

Германы шорон дахь гадаад иргэдийн тоо хэт хурдтай өсч байна

Хууль зүйн яамны сүүлчийн судалгаагаар Германы Холбооны 16 нутаг орны шоронгуудад гадаад хүмүүсийн эзлэх хувь эрчимтэйгээр өсч байна. Берлин болон Гамбургийн шоронгуудад хоригдож байгаа хоригдлуудын 50 гаруй хувийг гадаадынхан эзэлж, шоронгийн систем дэх Исламистуудын тоо ч ихээр нэмэгджээ.

"Rheinische Post" хэвлэлийн мэдээгээр, гадаадын хоригдлуудын тоо канцлер Ангела Меркель Германд сая гаруй Африк, Ази, Ойрхи Дорнодын уригдаагүй зочдыг оруулсан 2015 оноос хойш эрс нэмэгдэж эхэлсэн байна. 

Холбооны баруун талын нутаг оронд гадаадын гэмт хэрэгтнүүдийн эзлэх хувь 2016 оноос хойш Гамбургт 55- 61, Берлинд 43-51, Баден-Вюртембергт 35-41, Бременд 33-36 хувь, Хойд Рейне-Вестфалид 28-34,  Шлезвиг-Гольштейнд 29-33, Доод Саксонид 26-30, Рейнланд-Пфальцед 24-27, Гессенд 44,1-44,6, Баварид 31-45 хувь хүртэл тус тус нэмэгджээ.

Энэ үзүүлэлт холбооны зүүн нутагт ч өсч байна. Саксонид тэдний тоо хоёр дахин нэмэгдсэн ба гэмт хэрэгтнүүдийн ихэнхийг Польш, Тунис, Ливи, Чех, Гүржийн цагаачид бүрдүүлж байна. Мекленбург-Урд Померанид 66 улсын 160 хүн хоригдож байна. Шоронгийн хоригдлууд дунд мусульмануудын тоо дийлэнх болоод байгаа гэнэ. Дүрвэгсдийн урсгал орж ирсний дараа Германы 82 сая иргэний долоон хувь буюу зургаан сая нь Исламчууд болсон байна. Германы 65 мянган хоригдлын 20 хувь нь Мусульманууд болжээ.

Зарим нутаг дэвсгэрт Мусульманчууд хоригдлуудын бараг 30 хувь болсон бөгөөд шоронгууд дүүрч, тэнд ажиллагчдын тоо хомсдолтой байна. Дээр нь Германы шоронгуудад 300 орчим Исламын хэт даврагчид байгаа ба дахиад 350 Исламистуудыг баривчлахаар ордер өгөгдсөн байгаа гэнэ. Тэднийг бусад хоригдлуудаас тусгаарлан хорьдог байна.

Шоронгийн зарим байрууд нурах аюултай болсон, асбестын хордлого зэргээс болж одоогоор гурван тэрбум еврогийн зарлага хэрэгтэй болоод байгаа аж. Хэл ойлголцохгүй учир хоригдлууд болон харгалзагч нарын хооронд асуудал их гардаг байна. Үүний улмаас шоронгийн ажилтнуудад халдах явдал ч газар авч эхэлжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 47 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 2 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 7 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 15 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 9 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top