x

Саудын Арабын нефтийн хэмжээ хэр их вэ?

Хайгуулаар албан ёсоор тогтоогдсон нефтийн хэмжээгээр Венесуэл дэлхийд тэргүүлж, 303 тэрбум баррель нефтьтэй гэгддэг. Гэхдээ энэ нөөцийн ихэнхийг өнөөгийн үнээр олборлоход ашиггүй, хүнд нефть эзэлж байгаа аж. Тийм учраас Венесуэлийн нефтийн зарим хэсгийг “батлагдсан нөөц” гэхэд хэцүү.

Венесуэлийн баталгаатай нефтийн нөөц нь 2005 оны 80 тэрбум байснаа 2014 онд 300 тэрбум баррель хүрсэнийг хэлэх хэрэгтэй. Тэр үсрэлт нь шинэ ордууд нээгдсэнтэй холбоотой биш. Харин нефтийн үнэ гурван оронтой тоонд хүрч тэдний хүнд нефт ашигтай болсноор тайлбарлагдана. Нэг үгээр, газар доорх геологийн нөөцийг “баталгаатай нөөц” гэсэн ангилалд (олборлоход ашигтай нефть) оруулсан гэсэн үг.

Саудын Араб өөрийн ээлжинд 264 тэрбум баррелийн батлагдсан нөөцтэй гэж 2005 онд зарлаад 2014 онд 267 тэрбум баррель болгосон байгаа. Баррелиудыг үнэ нэмэгдэхээс өмнө олборлоход эдийн засгийн ашигтай гэж тооцсон байна. Энэ шалтгаанаар Саудын Арабын батлагдсан гэх нөөц нь дэлхийн нефтийн 16 хувь болж, дэлхийн нефтийн зах зээлд чухалд тооцогдож байгаа юм.

Гэхдээ барууны шинжээчид олон жилийн турш тэдний нөөцийн албан ёсны мэдээнд эргэлзээтэй хандаж ирэв. 1982 оноос хойш Эр-Рияд нефть, хийн статистикаа ил гаргахаа больсон юм. Үүнээс өмнө барууны шинжээчдэд статистик нээлттэй байжээ. Статистикийг хаах хүртэл Саудын нефтийн нөөцийг 166 тэрбум баррель гэж байв.

/Саудын Арабын  нефтийн олборлолт: 2012 оны нэгдүгээр сараас 2018 оны арваннэгдүгээр сарын хооронд/

Баталгаатай гэх нөөцийн хэмжээгээ Саудчууд 1988 онд 90 тэрбум  баррелиар нэмэв. Шинжээчид түүнийг нь ОРЕС-ийн дотоод бодлоготой холбон тайлбарлаж байлаа. Гэхдээ нөөц нь гадаадын аудиттай холбоогүй болсноос Эр-Риядын нийтэлсэн мэдээний талаар шинжээчид итгэл муутай байсан юм.

1990 онд 260 тэрбум баррель байсан нефть бараг 30 жилийн дараа 266 тэрбум баррель байдаг. Нөөцийн хэмжээ яагаад хувирсангүй вэ?

Saudi Aramco гэх үндэсний компани IPO явуулахын бэлтгэл болгон Эр-Рияд баталгаат нөөцдөө гаднын аудит захиалсан байлаа. Гадаадын бие даасан аудит Саудын Арабын баталгаат нөөц 270 тэрбум баррелиас багагүй гэсэн юм.

Гэсэн ч эргэлзэгчдийн тоо цөөрсөнгүй. Жишээлбэл, нефтийн нэртэй эдийн засагч Мамдух Саламе саяхан бичихдээ “Саудын нөөцийн талаарх миний тооцоо 1938 онд нефть нээгдэн олборлосноос эхэлсэн. 1938 оноос эхлээд нөөц нь барагдсан ордууд ч үүнд хамаатай. Тэр нь жилдээ 5-7 хувь гэхээр баталгаат нөөц нь 70-74 тэрбум баррель болох ёстой. Миний тооцоо зарим шинжээчдийн тоотой таарч байна” гэсэн байв.

Гэвч энэ тоо албан ёсны статистиктай таарахгүй байгааг хэрхэн тайлбарлах вэ? Үүнд боломжийн гурван хариулт байна. Нэгд шинэ ордуудын нээлт, хоёрт хуучин ордуудаас илүү нефть гаргах шинэ технологи, эцэст нь илүү өндөр үнэ нэмэлт нөөцийг үйлдвэрлэхэд эдийн засгийн ашигтай болгосон гэх хариултуудыг хэлж болно.

Саудчууд 1982 оноос хойш нэмэлт баррелийг олсон байж болох магадлал өндөр. Тэдэнд АНУ-ын ордуудад олборлолтыг нэмэгдүүлсэн технологи байгаа. Тиймээс  хуучин нөөцүүдийн барагдалт дээр тооцоо хийх нь зөв биш байх. Тийм маягаар тооцлоо гэхэд 1991 онд АНУ-ын нөөц тэглэх хүртэл унахаар байлаа.

Иймэрхүү маягаар Саудын Арабын бодит батлагдсан нөөцийн хэмжээг албан ёсны мэдээнд дурьддагаас хамаагүй бага гэх үндэслэл байхгүй. Эр-Риядын шинээр тогтоосон гэх нөөцийн хэмжээ нь бие даасан аудитын үнэлгээтэй таарч байгаа ба ер нь АНУ-ын үлгэр дууриаллаас харахад хэдийгээр мэдэгдэхүйц үйлдвэрлэлтэй ч гэсэн нөөц нь эрс нэмэгдэж магадгүй.

Ингэхлээр Саудын Арабт нефтийн батлагдсан нөөц нь 270 тэрбум баррель гэж хэлэхэд яагаад болохгүй гэж?

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 47 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 2 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 7 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 15 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 9 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top