x

Алжирын 82 настай ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ

Олон хоног үргэлжилсэн иргэдийн тэмцлийн үр дүнд Алжирын өндөр настай ерөнхийлөгч тав дахь удаагаа ерөнхийлөгчийн суудалд суухын тулд сонгуульд өрсөлдөх гэж байснаа больжээ. Абделазиз Бутефлика ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр тав дахь удаагаа нэрээ дэвшүүлсэн нь сүүлийн хэдэн долоо хоногийн турш Алжир даяар олныг хамарсан жагсаал цуглаан өрнөхөд хүргэсэн билээ. Тэрбээр Алжирын Ерөнхийлөгчийн албыг 20 жилийн турш хашиж байгаа бөгөөд 2013 онд цус харваснаас хойш олон нийтэд харагдах нь цөөрсөн юм. Одоо 82 настай Абделазиз Бутефлика ирэх сард болох сонгуульд ялбал 20 жил тасралтгүй ерөнхийлөгчийн алба хашсан хугацаагаа дахин таван жилээр сунгах байв. 

Гэвч ерөнхийлөгч Абделазиз Бутефлика ирэх дөрөвдүгээр сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулаад, сонгуульд тав дахь удаагаа өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. “Сонгуулийн шинэ тов хараахан гараагүй байна. Танхимын халаа сэлгээг удахгүй хийнэ” гэж ерөнхийлөгчийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Түүнчлэн уг мэдэгдэлд ерөнхийлөгчийн сонгуулийг дахин товлохоос өмнө Абделазиз Бутефлика огцрох эсэх талаар дурдаагүй байна гэжээ. 

Сүүлийн 30 орчим жил улс төрийн амьдрал нь тогтвортой байсан Алжир улсын хувьд энэ нь томоохон өөрчлөлт болж байна. 2011 онд Арабын хавар гэгддэг хувьсгалаар хөрш Тунис, Египет зэрэг улсуудын өмнөх дэглэм нурсан бол Алжирын хувьд тайван өнгөрсөн юм. Гэвч Бутефликагийн засаглалын хугацаанд нэг гэр бүлийн эрх мэдэл өргөжиж, ажилгүйдэл нэмэгдэн, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон нь Алжирын иргэдийн тэвчээрийг барсан байна. Иргэний дайныг зогсоож, газрын тосны орлогоор Алжирын эдийн засгийг өөд нь татсан гавьяа Бутефликаг олон жил төрийн эрхэнд байхад нөлөөлсөн юм.

Өндөр настай ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдал мөн түүний засаглалд итгэх ард олны итгэлд сөргөөр нөлөөлжээ. 2013 онд зүрхний шигдээсээр өвчилснөөсөө хойш Бутефлика олны өмнө ховорхон ил гарч, ихэнхдээ Швейцарьт эмчлүүлж байгаа. Тэрээр Швейцариас эх орондоо буцаж ирснийхээ дараахан ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй болсон шийдвэрийг зарласан байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 5 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 14 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 25 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top