x

Африкийн албан тушаалтанд хахууль өгөхийг завдсан Хятадын иргэнд 3 жилийн ял оноолоо

Хонгконгийн төрийн албан хаагч асан Патрик Хо Хятадын эрчим хүчний компанийн ашгийн төлөө Африкийн төрийн удирдлагуудад хээл хахууль өгөхийг завдсан олон сая долларын схемийн улмаас АНУ-ын шүүхээс гурван жил хоригдох ял сонслоо. АНУ-ын шүүгч Геоффри С.Берман түүнийг “ичгүүргүй” гэж хэлжээ.

Патрик Хо өмнө нь Нэгдсэн үндэстний байгууллагад ажиллаж байх үедээ танилцсан хүмүүс, холбоо харилцаагаа ашиглан хээл хахууль өгөхийг завдсан байна. “Тэрээр Хятадын эрчим хүчний компанид давуу байдал үүсгэхийн тулд Чад болон Угандагийн удирдлагуудад авлига өгөх схем бий болгосон байсан” гэж Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Патрик Хо нь 2014 онд Чад Улсын ерөнхийлөгч Идрисс Дебид бэлэгний хайрцганд нуусан 2 сая ам доллар санал болгон ашиг ихтэй газрын тосны эрхийг Чадын засгийн газраас авч өгөхийг хүссэн байна. Гэвч ерөнхийлөгч энэ саналд нь татгалзаж мөнгийг хандив болгож Чад улсад өгөхийг хүссэн бөгөөд хариуд нь хүссэн зүйлийг нь өгч чадахгүй гэж хэлжээ.

Дараагийн оролдлогоо 2016 онд хийсэн бөгөөд тэрээр 500,000 ам долларыг Угандагийн Гадаад харилцааны сайд Сам Кутесад Нью-Йоркийн банкны системийг ашиглан шилжүүлэхээр зохицуулсан явдал аж. Энэ оролдлогынх нь улмаас түүний хэрэг АНУ-ын шүүхээр шийдвэрлэгдэхэд хүрсэн юм. Тэрээр Кутесаг НҮБ-ын Ерөнхий ассесмблейн дарга байх үед нь анх танилцаж байжээ.

Мөн тэрээр Кутесагийн хамаатан Угандагийн ерөнхийлөгч Евери Мусевенид 500,000 ам долларыг бэлнээр өгөхөөр төлөвлөж байсан байна. Гэвч энэ мөнгө төлөгдөөгүй бөгөөд Мусевени хүлээн авсан эсэх талаарх нотлох баримт олдоогүй байна.

Патрик Хо нь 2002-2007 оны хооронд Хонгконгийн засгийн газрын Дотоод асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Хятадын CEFC Чайна Энержи компанийн 100 хувь санхүүжилттэй, НҮБ-д төвтэй нэгэн төрийн бус байгууллагын дарга болсон байна. CEFC Чайна Энержи компанийг 2018 оны 3 дугаар сард Хятадын хууль сахиулах байгууллагууд баривчилснаас хойш ор сураггүй болсон Еэ Жианмин үүсгэн байгуулсан ажээ.

CEFC Чайна Энержи компани нь богино хугацаанд жижиг компаниас дэлхий даяар газрын тос, хий, банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг асар том компани болж чаджээ.

АНУ Патрик Хо-г CEFC-ийн үйл ажиллагаа доройтож эхэлсэн үед буюу 2017 онд баривчилсан бөгөөд энэ долоо хоногийн Даваа гарагт 3 жилийн хорих ял оноож баривчлагдсанаас хойш хоригдсон хугацааг нь хасаж тооцох болон 400,000 ам долларын торгууль төлүүлэх шийдвэр гаргажээ. 

Одоогоор CEFC Чайна Энержи компани өөрийн хөрөнгийн ихэнхийг зарсан бөгөөд Хятадын төрийн өмчит нэг компани олон улс дахь хөрөнгийг нь удирдан ажиллаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top